05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

СТАНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖ БАЙНА

АНУ-ын Станфордын их сургуулиас Ардчилал, хөгжлийн асуудлаарх зуны тэтгэлэгт сургалтыг 2005 оноос эхлэн зохион байгуулж байна. Уг хөтөлбөр нь хөгжиж буй болон хөгжлийн шилжилтийн шатандаа байгаа орнуудаас хууль зүй, улс төр, засгийн газар, хувийн салбар, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн  байгууллагуудад алба хашиж, ажил мэргэжлийнхээ дунд үед яваа 25-30 хүнийг жил бүр оролцуулдаг бөгөөд өнөөг хүртэл нийт 57 орноос 186 хүнийг  хамруулсан ажээ. Монгол Улсаас хоёр хүн 2005, 2009 онуудад тус сургалтад хамрагджээ.     

Сургалтыг Станфордын их сургуулийн шилдэг багш нар хөтлөн явуулдгаас гадна АНУ-ын Засгийн газар, шүүх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон хувийн салбарын нэр хүндтэй хүмүүс урилгаар лекц уншдаг.

Мөн түүнчлэн оролцогчдыг технологийн чиглэлийн компаниудад зочлуулдаг нь тэднийг шинжлэх ухаан, технологийн ололт дэвшлийг ардчилал, хөгжлийн үйл хэрэгт оновчтойгоор  ашиглаж сурахад туслах зорилготой ажээ.

    Станфордын их сургуулиас бүх зардлыг нь даах энэхүү сургалтыг сонирхож буй хүмүүс  хөтөлбөрт хамрагдах шалгуур үзүүлэлтүүд болон холбогдох бусад мэдээллийг http://draperhills.stanford.edu/docs/about_dhsfp гэсэн цахим хаягаар орж үзэж болох юм байна гэж Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.