05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2012 оны 5 дугаар сарын 19-ний Бямба гаригт 13.00-15.00 цагт Оакланд хотын Вашингтон Инн зочид буудалд иргэдтэй уулзалт, яриа хийхээр болсныг үүгээр Та бүхэндээ мэдээлж байна. Энэхүү уулзалтаар ЕКГ-ын чиг үүрэг, үйл ажиллагаа, түүний дотор иргэдэд үзүүлэх консулын болон нотариатын үйлчилгээ, өнөөг хүртэлх хугацаанд хийсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажил, зорилтынхоо талаар танилцуулж, АНУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох болно. Мөн УИХ-ын 2012 оны сонгуульд АНУ-д буй иргэд санал өгөх болсонтой холбогдуулан сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ. Иймд энэхүү арга хэмжээнд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Уулзалт хийх хаяг: The Washington Inn Hotel 495 Tenth Street, Oakland, CA 94607

Ерөнхий консулын газар

2012 оны 5 дугаар сарын 9


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.