12 сарын 01, Баасан
°C
USD 3,432.78
USD 3,432.78
EUR 3,759.58
JPY 23.34
GBP 4,357.57
RUB 38.79
CNY 481.35
KRW 2.65

Menlowe Ballet 2014

Menlowe Ballet 2014 оны 11 дүгээр сард гурван үзэгдлээс бүрдсэн балетын тоглолт хийх бөгөөд нэг үзэгдэл нь “Эрхий мэргэн” Монгол ардын үлгэрээр сэдэвлэн бүтээсэн “Legend of the Seven Suns” үзүүлбэрийг тайзнаа тавихаар бэлтгэж байгаа ба энэ талаар Бэй Аэриагийн монголчуудад зар хүргэхийг тус Ерөнхий консулын газраас хүслээ.

Тоглолтын тасалбарын үнэ суудлын байршлаас хамааран $28-$48 ам.доллар байх юм. Группын тариф нь 10-аас дээш хүн 10%, 20-оос дээш хүн 20%-ийн хямдралтай.

Тоглолтын хуваарь 2014-11-08-нд 14.00, 20.00 цагуудад
2014-11-09-нд 14.00 цагт
2014-11-15-нд 14.00, 20.00 цагуудад

Уг тоглолтыг үзэх сонирхолтой хүмүүс sanfrancisco@mfa.gov.mn хаягаар нэр утасны дугаараа өгч бүртгүүлнэ үү.

Тоглолт болох газар Menlo-Atherton Performing Arts Center, 555 Middlefield
Road, Atherton, CA

Жич: Menlowe Ballet-ийн уран сайхны удирдаач Michael Lowe нь өнгөрсөн зун Монголд үлгэрийн судалгаа хийж явах үеэрээ “ИХ ААН” театрын бүжигчидтэй танилцаж, энэхүү балетыг тавих санаа төрсөн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.