05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Баяр наадмаа баруун эрэгт сайхан тэмдэглэцгээе!

Голден гэйт паркийн "Old speedway" хэмээх талбайд 7-р сарын 11 өдөр Бямба гарагт 10:00 AM - 5:00 PM цагийн хооронд Бэй Аэриагийн 2009 оны НААДАМ-ын ажиллагаа явагдана. Өмнөх жилүүдэд наадам хийж байсан энэ талбайд хэрхэн хүрч очих, машин тэрэгээ зогсоолд тавих талаар хуучин очиж байсан хүмүүс сайн мэдэх байхаа. Талбайн машины зогсоол дахь зай бага тул энэ жилийн хувьд зөвхөн худалдаа үйлчилгээ явуулах, ачаа тээш буулгах зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байна. Машин тэрэгээ ойр орчимд замын тэмдэглэгээг сайтар нягтлаад тавих шаардлагатай боллоо.

Наадмын талбайд хүнсний болон бэлэг дурсгалын худалдаа явуулж бизнес хийх байгууллага хувь хүмүүс $80 хураамж, $50 цэвэрлэгээний депозит (барьцаа) төлж талбайд байрлах газраа аван сүүдрэвчээ барина. Цэвэрлэгээний $50-ыг наадмын дараа байралсан талбайгаа бүрэн гүйцэд цэврэлсэнийг шалган буцааж олгоно. Хураамжийг (510) 710 1009 тоот утсаар Түмээтэй яриад төлөөрэй. Мөн хураамж төлөх үедээ хүнсний худалдаа явуулах эрүүл ахуйн санамжтай танилцан гарын үсэг зурах шаардлагатай. Одоогоор Наадмын үеэр хоол хуушуураар үйлчлэхээр Оакландын Монгол хоолны газар захиалгаа өгөөд байна.

Наадмын төв асар болон бөхийн хөлийн цэцгийн хоёр талаар тойруулан 20 майхан барих газрын зөвшөөрөл олгох тул наадмын төв талбайд майхан барих байгууллага хамт олон, хувь хүмүүс $40-ын талбайн хураамж төлж захиалгаа яаралтай өгнө үү? Захиалгаа өгч хураамж төлсөн дараалалаар талбайд майхан барих байрлал олгогдоно. Дараах утсаар (925) 726 8515, (925) 285 3343 Түвшинтэй ярьж захиалгаа яаралтай өгнө үү? Одоогоор Конкорд, Сакраменто хотын наадамчид, барилгын засвар үйлчилгээний хамт олон захиалгаа өгч талбайд байрлалаа аваад байна. Хөлбөмбөгийн багууд зэрэг олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс захиалгаа яаралтай өгнө үү. Баяр наадмын талбайд байрлал сайтай газар майхнаа босгож идээ шүүсээ бэлтгэн тав тухтай суух энэхүү боломжийг ашиглаарай.

Энэ жил наадмын төв талбайг тойруулан Бэй Аэриад Монголчуудын дунд үйл ажиллагаа явуулж байгаа олон нийт, бизнесийн байгууллага, компани, төсөл хэрэгжүүлэгч нарын сурталчилгааны самбар (баннер)-ыг нэгдсэн стандарт хэмжээний дагуу хийлгэж байрлуулах тул (415) 509 0494 тоот утсаар Цэрэндоржтой ярьж өөрсдийн компанийн эмблем лого бүхий сурталчилгааны самбарын захиалгаа өгнө үү? Сурталчилгааны самбар хийлгэх зардал $120-ыг захиалагч гаргах ба талбайд үнэ төлбөргүй байрлуулна. Зураг эмблэмээ zamdaan@yahoo.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү хаягаар имэйл бичиж явуулаарай. Одоогийн байдлаар БАМХ, Замдаан сэтгүүл, ачаа тээвэр зуучлалын Англофрейд компани, тээвэр зуучлал явуулдаг Зоригоо Солонгоо нарын "Силк роуд" компани, баруун эргийн монголчуудын мэдээлэлийн БАМОНС веб сайт, онлайн худалдааны "Бэй Шоп" дэлгүүр сурталчилгааны самбараа төв талбайд байрлуулахаар захиалга өгөөд байна.

Наадам зохион байгуулах комисст хүмүүсээс дараах хандив өргөөд байна.

Одоогийн байдлаар олон нийтийн байгууллагаас:

Өсвөр Үеийн "ГЭР" төвөөс дааганы уралдаанд оролцох 10 хүүхдийн бэлэг.
Сан Франциско хот дахь Евангелын цуглаанаас (IMCC) - $ 200
Оакландын Христийн сүмээс - $100


Хувь хүмүүсээс:

П.Батмөнх Л.Цолмон нар (Милбрай) хүүхдийн хийлдэг тоглоомын (Jump house) зардлыг даахаар болсон.
Э.Эрдэнэбаяр (Мораго) - $200
Даваа, Нараа нар (Оакланд) - $100
С.Түвшинтөгс (Валнут Грийк) - $100
Ц.Хишигбаяр (Сан Франциско) - $100
Ш.Баатар - (Сан Франциско) - $100
Ч.Нямдаваа (Монтайн вию) - $100
Д.Эс-Олдох (Оакланд) - $50
Лувсанхайдав гуай (Оакланд) - $45
Д.Цэрэндорж (Сан Франциско) - $100
Т.Мөнхөө, Ц.Эрдэнэчимэг (Сан Франциско) - $100,
С.Баяраа, Ариунаа (Конкорд) - $50
Найрамдал ("Бэй Шоп" дэлгүүр) - Түрүү бөхийн байд хивс
Оюун, Мөнх-Очир (Англофрейд компани) - $200
Сүрэнхорлоо, Батжаргал нар (Эл Серито) - $300
Төмөрсүх, Долгорсүрэн нар (Сан Матео) - $100
Цоодол гуай (Сан Франциско) - $ 100

Наадмын хөтөлбөр, талбайн бусад зохион байгуулалт, тайз чимэглэл, урлагын тоглолт, бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, шагайн харваа, спортын уралдаан тэмцээн, хүүхдийн хийлдэг тоглоом зэрэг олон асуудлаар санал бодлоо хэлж хувь нэмэрээ оруулах, хандив туслалцаа үзүүлэх хүмүүс зохион байгуулагчидтай холбоо барина уу? Наадмын зар, урилга удахгүй бэлэн болох тул та бүхэн цаг заваа эртнээс зохицуулж америк найз нөхөд хамт олноо урьж бэлтгэцгээнэ үү?

Бэй Аэриа НААДАМ 2009 зохион байгуулах комисс
Утас: (415) 272 3003, (925) 726 8515, (415) 823 4605, (415) 596 9541


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.