05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Наадмын мэндчилгээ

Сакраментогийн Монголчуудын Холбооноос:

Эрхэм олон Монгол ах дvvсээ,

Чингисийн удамт монгол тvмний, цэнгэлийн манлай баяр наадам, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баярын мэндчилгээг єргєн дэвшvvлж, сонгосон хvлэг нь тань тод магнай, дэмжсэн бєх тань гарьд магнай, хvндэлсэн харваач тань цэц магнай, хийморь сvлд тань од магнай, ажил vйлс тань амжилт магнай, амьдрал ахуй тань жаргал магнай байж, монгол тvмэнтэйгээ хамт дэлхийг донсолгож , дэнж хотойтол сайхан наадаарай.

Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог, Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог тэнгэр заяат монгол тvмний минь дэвсэн бєх нь даваатай, уясан хvлэг нь тvрvvтэй, тавьсан сум нь цэцтэй цэнгэл баяраар дvvрэн, тэнvvн сайхан наадаxыг хvсье.

Мэндчилсэн, Сакраментогийн Монголчуудын Холбоо (MCASacto)
Сакраменто, СА, АНУ Ш. Уянга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.