04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Бэа Ариэ дахь Монгол хүүхдүүдийн шинэ жил (Photo)

Bay Area хүүхдийн шинэ жил болон "Golden Swallow" Puppet theatre-н тоглолтийн зурагнууд хамтдаа

2007 оны 12 сарын 29-ны өдөр Оакланд хотын Христийн анхны Монгол сүмийн байранд Бэа Ариэ дахь Монгол хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээ болж 150 орчим хүүхэд багачууд, эцэг эхийн хамт оролцлоо.
Энэхүү шинэ жилийн арга хэмжээг Христийн Монгол Цуглаан, Эрдэм сургууль, Монголын Өсвөр үе хүүхдийн байгууллага, Бэа Ариэ-гийн Монголчуудын Холбоо хамтран зохион байгуулав.
Шинэ жилийн бэлтгэл ажлаас эхлээд байр сав тохижуулах, хоол унд, бэлэг сэлт бэлтгэх нүсэр их ажлыг Христийн Монгол цуглааны Пастер Отгоо, “Эрдэм” сургуулийн захирал Мөнхдэлгэр нар гэр бүл, найз нөхөд, сурагчдынхаа хамт хэдэн өдөр нойр хоолгүй хийж, энэхүү шинэ жилийн баяыг бүгдийн сэтгэлд хүрэхээр сайхан болгосон юм.

Монголын Өсвөр Үе байгууллагын тэргүүн Ц.Энхтуяа цасан бүжгийн охидын бэлтгэл ажлыг зохион байгуулж, холбооны тэргүүн Д.Лувсанжамбаа шөнө дөл болтол сууж, шилдэг сурагчдыг шалгаруулан, “Замдаан” сэтгүүлийн Д.Цэрэндорж өргөмжлөлийн бичгийг гардан хийв.

Шинэ жилийн арга хэмжээг Ганболдын Солонгоо охин хөтлөн явуулж, Христийн цуглааны охид Мөнхдэлгэрийн Сайнзаяа, Батсайханы Цэндсүрэн, Товуучийн Амараа нар “Гацуурхан” дуугаар ая өргөж, Конкорд хотын залуусын хамтлагийн Тохтохжавын Оюунбат, Амгаланбаатарын Болдцэрэн, Сувд-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ нар Beatles-ийн дууг дуулж, СанФранциско хотын дуучин охин Энхбатын Индра ая дуугаа өргөж, Сэргэлэнгийн Анударь Моцартын аяыг төгөлдөр хуураар тоглов. Цасан охидын нэрийг гүйцэд тогтоож чадсангүй тул энд дурдсангүй. Авьяаслаг хүү Алтангэрэл Кун-Фу-гийн урлагыг маш чадварлаг үзүүлэв.

Оны шилдэг сурагчдын шагналыг Өсвөр үе Хүүхдийн байгууллагын тэргүүн Ц.Энхтуяа гардууллаа. Ахлах ангиас сурлагаар Батсайханы Урангоо, Урлагаар Цэцэндэлгэрийн Цэлмэгцэцэг, спортоор Лхагвасүрэнгийн Зул, дунд ангиас сурлагаар Отгонбаатарын Цогтбаатар, спортоор Бат-Амгалангийн Марал, Бага ангиас сурлагаар Баяраагийн Тэмүүлэн, урлагаар Однамарын Тодгэрэл, Спортоор Энхбилэгийн Билгүүдэй нарт шилдэг сурагчийн өмгөмжлөл гардуулж, тусгай шагналыг Мөнхболдын Өнөболд, Одбаярын Алтанчимэг нарт олгон, өвгөн аав бэлгээ гардууллаа.

Хүүхэд бүрд өвгөн аав бэлгээ гардуулж амжаагүй учир үлдсэн хүүхдүүдэд бэлгийн өрөөнөөс бэлэг өгөв. Өвлийн өвгөн ааваа хуучин онтойгоо үдэн гаргаж, багачуудад зориулсан үйл ажиллагаа өндөрлөж, ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан нийтийн бүжиг эхлэв.

Энэхүү хүүхдийн жилийн арга хэмжээг гардан явуулсан хүмүүс, дэмжсэн эцэг эхчүүдэд нийт багачуудынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Шинэ ондоо сайхан баярлаарай.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.