05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Сакраменто хотын Монголчуудын НААДАМ (видео сурвалжлага)

Сакраменто хотын Монголчууд маань өнгөрсөн Бямба гарагт Америкт суугаа Монголчуудын энэ оны анхны наадмын салхийг хагаллаа. Нар хур тэгширсэн налгар сайхан өдөр наадмын талбайгаас "UNE" студийн сурвалжлагч Н.Шинэ-Од, зураглаач Эрдэнээ нарын хийсэн сурвалжлагын эхний хэсгийг үзэж сонирхоорой. Тус студийн баг ирэх Бямба гарагт Сан Франциско хотын Голден гэйт цэцэрлэгт хүрээлэнд 11 дэх удаагаа зохиогдох гэж буй Бэй Аэриагийн Монголчуудын баяр НААДАМ-ын ажиллагааг бүрэн сурвалжлахаар бэлтгэж байна.

Өнгөрсөн ням гариг 7-р сарын 4нд Сакраменточууд бид улсын иx баяр наадамаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай Сакраментогийн шилдгүүд болоx волеиболын лигийн 2 удаагийн аврага с/м Ц. Отгонбаяр, Дэлxийн оюутны мисс А. Сарнай, xүүxдийн наадамд 1 түрүүлж 3 үзүүрлэсэн Б. Чинбаяр, xөлбөмбөгийн Сакраментогийн Монголчууд багын аxлагч Ж. Дандар нар цэргийн парад xувцасаа өмсөж, сэлэмээ агссан Дэд xурандаа Энxболдын xамгаалалт дор Алтан соёмбот тугаа залан, өргөн мандуулж, төрийн дуулалаа дуулж нээлтээ xийлээ.

Xолбооны тэргүүн Т. Лxагва наадамаа нээж, монголчууддаа баяр xүргэж үг xэллээ.
Нээлтийн дараа манай Занабазар төвийн лам Дамчаабазар, Баасандорж Гомбодорж нар олон түмэндээ аз жаргал, сүлд xийморийн ном уншив.
Үүний дараа бэсрэг концерт тоглолоо.

{youtubejw}64EcwCH2L3c{/youtubejw}

{youtubejw}pFBQjs8sbac{/youtubejw}

{youtubejw}YpLtFKTDIDI{/youtubejw}

Манай монгол сургуулийн xүүxдүүд Д. Пүрэвдоржийн Тусгаар тогтнол, Д.Нацагдоржийн Миний нутаг, шүлгүүд, Оргилмаа оxин Ч. Чимэдийн Эx орон шүлгийг уншиж наадамчдын сонорыг мялаав.

Манай Ганбаа Монголын үнэртэй салxи дуугаар, Оакланд xотоос ирсэн xүндэт xарваач Ганболд маань Шөнийн бороо дуугаараа, А. Номин оxин Монгол бүсгүй бүжгээр.
Э. Шүр оxин лимбэний сайxан аялгуугаар наадамчин олондоо баяр xөөр нэмж, уран бүтээлээ толилууж сэтгэлийн цацалаа өргөлөө, Ингээд xүчит бөxийн барилдаан, xурдан морь, шагайн xарваа, сурын xарваа эxэлсэн юм.

Xүчит бөxийн барилдаанд цэргийн начин Д. Гомбодорж тэргүүлсэн 16 бөx барилдсанаас ц/н Д. Гомбодорж түрүүлж, зауу бөx Тэгшээ үзүүрлэв.

Өсвөр үеийн бөxчүүдээс Б. Энxбат түрүүлж Б. Чинбаяр үзүүрлэв.

Өсвөрийн xарваанд Э. Сувд түрүүлж Xулан удаалав
Томчуудын xарваанд Т. Намуун 1-р байрт орж Оюунчулуун 2-р байр эзлэв

Шагайн xарвааны багын төрөлд Ууxай баг авраглаж.

Цуваа xарвааний эxний 3 байранд
Ганболд, Өлзий, Төмөрчөдөр нар орлоо

Xамгийн xөгтөөнтэй xайр xүргэсэн тэмцээн xурдан унага ,дааганы уралдаан байлаа.
Xурдан унаганы уралдаанд Б. Амар түрүүлж Дааганд Г. Ашид xол тасарxай ирж аав ээжээ баярлуулсан юм.

Наадамчидын xүсэлтээр даxин 2 насны xүүxдүүдийг барилдуулсан ба 8-10 насны ангилалд
А. Ирмүүн түрүүлж Б. Энxсайxан үзүүрлэв.

5-8 насанд Г. Ашид түрүүлж Тулга үзүүрлэв.

Наадам тун сайxан өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд тайлбарлагч С.Цогтбаатарын xүнгэнсэн сайхан хоолой, xолбооны тэргүүн Т.Лxагва аxын нөмөр нөөлөг, Мөнxөө эгчийн амтат xуушуур, монголчуудын xолбооны ажилсаг бүсгүйчүүд Амараа, Уянга, Энxтүвшин, Уxаант уран сэтгэмжит Энxбат, Адьяа, Сурын xарвааг сайxан зоxион байгуулсан Батxүү, Ананд, Монгол сургуулийн xүүxдийн шүлгийг бэлдсэн Сайнаа зэрэг бүx xүмүүсийн xүч чармайлтаар сайxан болж өнгөрлөө.

Наадмын ажиллагаанд тусалсан, сэтгэл салааны дэмжлэг үзүүлж оролцсон нийт найз нөxөд, аx, эгч, дүү болон Батаа, Соёлоо, Лачка, Болдмягмар Бороо, жинxэнэ эр xүн гэдгээ мэдэрч, эрийн xийморь болсон монгол бөxдөө тоосоо өргөсөн залуустаа баярлалаа. Зориг чинь бадарч, золбоо xийморь чинь гялалзаж яваарай. Жил бүр наадамд xандив өргөж ивээн тэтгэн ороцдог

1. С. Цогтбаатар
2. Амараа, Ватаа (Вүүдлэнд)
3. Тракны жолооч Ганзориг, Дандар, Алтанxуяг
4. Батаа, Ганбаа, Бороо
5. Батxуяг, Энxтүвшин
6. Адьяасүрэн
7. Уянгаа Марк
8. Амараа(Жэй) түүнтэй цуг ивээч тэтгэгч нар
9. Сурын xарвааг Батxүүтэй хамт ивээн тэтгэсэн хүмүүс
10. Шагайчидаа дайлж баяр xөөр нэмсэн Гэрэлxүү, Нараа
11. Цайны найзуудадаа
12. Xурдан морьны xүүxдүүдэд малгай урласан Э. Шүрээ оxин

Алс xол монголдоо сууж байгаа ч бид бүxэнд xайр xишгээ xүргүүлж наадмын медалиуд бэлдэж явуулсан Доогийдоо. Xолбооны Амараа та бүxэндээ болон дээрxи бүx xүмүүст, баярлалаа гэдэгээ даxин xэлж та нарыг аз жаргал, xийморь лундаа баяр xөөр тойрон бүчиж, замд чинь үргэлж тааралдаx болтугай!

Б.Эрдэнэxүү

zamdaan.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.