05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Монгол шагайн харваан Америкийн аварга шалгаруулах тэмцээн

Баасан, 03-08-2012 01:58

Америк дахь Монголчуудын шагайн харваан аварга шалгаруулах уламжлалт 5 дахь удаагийн тэмцээн 2012 оны 9 сарын 02-ны Ням гаригт өглөөний 9:00 цагаас Калифорни мужийн Оакланд хотод зохион байгуулагдах гэж байна. Намрын эхний урт амралтын өдрүүдийг тааруулан зохион явуулдаг уламжлал тогтоод буй уг тэмцээнд оролцохоор Монголоос МУ-ын СГЗ, үлэмж дархан мэргэн Д.Басхүү,үлэмж дархан мэргэн Шинэнбаяр,үлэмж дархан мэргэн Гантулга,үлэмж дархан мэргэн Мөнхжаргал нарын тэргүүтэй 10-аад мэргэчүүд мэдүүлгээ өгөөд байгаа бол Сан-Франциско, Сакраменто, Лос Aнжелес, Чикаго, Дэнвeр зэрэг хотуудаас Монголчуудын нийт 10 орчим баг оролцохоор бэлтгэлээ базааж байна.Үүнд: МУ-ын гарамгай мэргэн Шижирболд, МУын хүндэт мэргэн Ганбаатар, Эрдэнэчулуун, Алтанхуяг, Эрдэнэбат, Аймгийн гоц мэргэн Ганзориг, Баяраа гээд Монголынхоо мэргэчүүдээс дутахааргүй олон сайхан харваачид оролцохыг дурьдахад таатай байна.

 
Энэхүү тэмцээний гол зорилго нь Монголын үндэсний спорт тоглоом шагайн харвааг АНУ-д амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэдэд сурталчлах улмаар хойч залуу үедээ хамт олонч,ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс жаягийг өвлүүлэхэд оршино.
 
Тэмцээн болох газар:  111 FAIRMOUNT AVE, OAKLAND CA 94602
 
Тэмцээний талаар асууж лавлах зүйл байвал дараахь утсаар холбогдоно уу?
Ц.Энхбаатар 510 381 0000
А.Шижирболд 510 467 2030
 
Мэргэн харваач таны Оноо мэргэн, Хараа хурц, Уухай өргөн байх болтугай.
 
Америкийн Монгол шагайн харваан товчоо

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.