05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ТАЛАРХАЛ

            Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс өдөр тутмын үйл ажиллагаагаа эхэлж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд иргэд үрүүгээ чиглэсэн дараахь тоймтой ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

            Нэг. Өөрийн албан байраа тохижуулж, харилцаа холбоонд холбогдож, консулын болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллээр иргэдээ хангахад чиглэсэн цахим хуудсаа ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа явуулах хэвийн нөхцөлөө хангав. Цаашид цахим хуудсаа улам боловсронгуй болгох, мэдээллийн санг арвижуулах чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараалан хийх болно.

Хоёр. Иргэний шинэчилсэн бүртгэлийг Сан Франциско хотод тогтмол, Сакраменто хотод 2 дугаар сарын 25, Сиатль хотод 3 дугаар сарын 17-19, Лос Анжелес хотод 3 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 1701 иргэнийг хамруулав.  

Сакраменто хотод Иргэний хишиг, хувь авах итгэмжлэл, тодорхойлолт баталгаажуулах, гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах үйлчилгээ үзүүлсэн бол Сиатль, Лос Анжелес хотуудад консулын газраас үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээг үзүүлэв.

            Гурав. Энэ хугацаанд тус газар Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүсийн итгэмжлэл, тодорхойлолт баталгаажуулж, 123 хүүхдийн төрсний бүртгэл хийж, 95 иргэний гадаад паспорт шинээр мэдүүлэх өргөдөл хүлээн авч, 354 иргэний гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгаж, 11 иргэнд буцах үнэмлэх олгож, 3 гэр бүлийн гэрлэлтийг бүртгэв.

            ЕКГ иргэдэд нэн шаардлагатай байсан эдгээр үйлчилгээг хамгийн түрүүнд яаралтай үзүүлэх зорилт тавьж ажилласан бөгөөд энэ зорилтоо биеүүлэхийн тулд Сан Франциско, Сакраменто, Сиатль болон Лос Анжелес хотуудад буй Монголчуудын холбоод болон иргэдийнхээ тусламж, дэмжлэгтэйгээр хичээн ажиллалаа.

            Энэ ажилд өөрсдийн цаг наргүй ажлын хажуугаар сэтгэл, зүрх, цаг зав гарган, хагас, бүтэн сайн өдрийг үл харгалзан монгол ахан дүүсийнхээ төлөө шүүмжлүүлэн байж хамтран ажилласан Сан Франциско хот дахь Бэй Ареагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Хишигбаяр, Замдаан вэбсайтын эрхлэгч Д.Цэрэндорж, Г.Золбоо, Сакраменто хот дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Амаржаргал болон Н.Батхүү, Ш.Уянга, н.Гантулга, Бурхан шашны "Занабазар" төвийн А.Баасандорж, Сиатль хот дахь Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэндулам болон Ц.Цацрал, Д.Отгонбаяр, Ж.Баттөр, О.Итгэл, н.Алтай, н.Батаа, Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны тэргүүн Д.Мөнхзул болон Э.Оргил, Э.Баасансүрэн, Д.Хорлоо, М.Шүрэнцэцэг, н.Ган-Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Т.Эрдэнэсайхан нар, мөн Орлоо вэбсайтын хамт олон хийгээд энд нэр дурдагдаагүй туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бусад бүх хүмүүстээ ЕКГ-ын зүгээс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

            Эдгээр хотуудад буй Монголчуудын холбооны нөхөд маань тухайн газар буй монгол иргэдийнхээ төлөө үнэхээр сэтгэл гарган ажиллаж байсныг Та бүхэндээ уламжилахын зэрэгцээ цаашид эдгээр хүмүүсийнхээ үйл ажиллагааг байнга тусалж,  дэмжин ажиллахыг хүсье.  

            Иргэдэдээ түргэн, шуурхай үйлчилгээг тогтмол үзүүлэх нь ЕКГ-ын үндсэн зорилт бөгөөд энэ зорилтоо хангахын тулд Та бүхэнтэй тогтмол, нягт хамтран ажиллах болно.

            Хүндэтгэсэн,

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод

суугаа Ерөнхий консулын газар

2012-03-30


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.