05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Сан Франциско хотын Захирагчийн Тунхаг бичиг

Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан манай хотын амьдралд оруулж буй монголчуудын тал бүрийн хувь нэмрийг үнэлж, Сан Франциско хотноо Монголын Соёлын өвийн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ.

Сан Франциско хотноо олон улсын худалдаа, соёл, аялал жуулчлал цэцэглэн хөгжихөд Монгол Улсын Өргөмжит консулын газраас үзүүлж буй дэмжлэг, хоёр орны хоорондын олон талт соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Өргөмжит консул Ричард Блам танаа гүн талархал илэрхийлье.

Манай хот олон үндэстний соёлын уурхай билээ. Америкийн монгол иргэдэд үндэсний баяраа тэмдэглэх боломжийг бүрдүүлж буй энэхүү Монголын соёлын өвийн өдөр нь бидний зүгээс шинээр суурьшсан иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн нэгэн илрэл бөгөөд Сан Франциско хотын өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлэхэд хувь нэмэр болно.

Түүнчлэн Америкийн монголчууд манай хотын нүүр царайг өөрчлөх, эдийн засгийг бэхжүүлэх, урлаг соёлыг хөгжүүлэхэд гар бие оролцож буйг тэмдэглэхэд таатай байна.

Иймд Сан Франциско хотын захирагч Гэвин Ньюсом миний бие 2009 оны 7 дугаар сар 11-ийг Монголын Соёлын өвийн өдөр болно хэмээн шийдвэрлэснийг Та бүхэнд сонордуулъя.

Сан Франциско хотын захирагч Гэвин Ньюсом

Эх сурвалж: zamdaan.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.