05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ҮХЛИЙН ХӨНДИЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАЛУУН ГАЗАР

Америкийн Калифорни муж улс дахь Үхлийн хөндий манай гарагийн хамгийн халуун цэг болохыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг Дэлхийн ус, цаг уурын байгууллагын шинжээчид нотолжээ.

    Ливийн нийслэл Триполи хотоос баруун өмнө зүгт 40 км зайтай газарт орших Эль-Азизи хотын ойролцоо 10 жилийн турш агаарын хэм Цельсийн 58 хэмийн халуун байсныг 1922 оны есдүгээр сарын 13-нд бүртгэсэн нь "Гиннесийн дээд амжилтын ном"-д хамгийн өндөр үзүүлэлт хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Гэхдээуг үзүүлэлт "хэмжилтийн алдаанаас болоод ташаа" байсныг хожим нь мэргэжилтнүүд тогтоожээ.

    Одоо манай гарагийн хамгийн халуун газар гэсэн статусыг Үхлийн хөндий албан ёсоор авч байна. Эндхийн "Гринлэнд" эдлэнд 1913 оны долдугаар сарын 10-нд Цельсийн 56,7 хэмийн халуун болсон нь бүртгэгдсэн байдаг аж.

 death-valley   Эрдэмтэд ийм дүгнэлтийг 2011 онд Ливийн хувьсгал ид өрнөж байсан аюултай нөхцөлд хээрийн судалгаа хийсний үндсэн дээр гаргасан байна. Энэ ажлын үеэр есөн орны 13 цаг уурчаас бүрдсэн хэсэг Эль-Азизид тохиромжгүй нөхцөлд, хуучирсан төхөөрөмжөөр температурыг хэмжсэнийг тогтоожээ. Олсон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх чадваргүй туршлагагүй судлаач энэ хэмжилтийг хийсэн байх гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

    Мохавын хөндийд байрладаг Үхлийн хөндий эртнээс манай гарагийн хамгийн халуун цэгт тооцогдож байсан. Энд агаарын жилийн дундаж үзүүлэлт Цельсийн 25 хэм байдаг. Үхлийн хөндий нь хатуу ширүүн уур амьсгалтайгийн зэрэгцээ далайн түвшнээс 86 метрийн гүнд гүний цэг нь оршдог Бэдуотер цутгалангаараа алдартай юм. Хойд Америкт оршдог гүний энэ цэг нь дэлхийн гадаргуугийн хамгийн нам цэгт тооцогддог байна. Харин цутгалангаас 136 км зайтай орших, далайн түвшнээс 4421 метр өндөрт оршдог Уитни уул АНУ-ын эх газрын хамгийн өндөр цэгт тооцогддог ажээ.

 

З.Амгалан

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.