05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ерөнхий консулын газар иргэдтэй уулзалт, яриа хийлээ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар 2012 оны 5 дугаар сарын 19-нд Оакланд хотын Вашингтон Инн зочид буудалд иргэдтэй уулзалт, яриа хийлээ.

Энэхүү уулзалтаар ЕКГ-ын чиг үүрэг, үйл ажиллагаа, түүний дотор иргэдэд үзүүлэх консулын болон нотариатын үйлчилгээ, өнөөг хүртэлх хугацаанд хийсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажил, зорилтынхоо талаар танилцуулж, АНУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Мөн УИХ-ын 2012 оны сонгуульд АНУ-д буй иргэд санал өгөх болсонтой холбогдуулан сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаарxи мэдээлэлийг Калифорнийн Монголчууд студи үзэгч та бүxэнд xүргэж байна. Энд дарж үзнэ үү!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.