09 сарын 16, Даваа
°C
USD 2,670.87
USD 2,670.87
EUR 2,962.93
JPY 24.74
GBP 3,314.42
RUB 41.42
CNY 377.27
KRW 2.27

Мөнхийн ногоон Сиатл хот орчмын Монголчууд эх үрсийн баяраа тэмдэглэлээ

2014 оны 6 дугаар сарын 1-ний нэгэн сайхан нарлаг өдөр МӨНХИЙН НОГООНООРОО Сиатл хот орчмын маань монголчууд хуран цугларч эх үрсийнхээ баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Нийт арга хэмжээний явцад газрын теннисний, сагсан бөмбөг болон волейбол, ширээний теннисний тэмцээн гэх мэт бооцоот тэмцээнүүд явагдаж, хүн болгон чадлийнхаа хэрээр идэвхитэй оролцож аваргуудаа тодруулав. Энэхүү арга хэмжээний явцад олон хүний анхаарал татаж, нилээн өргөн хүрээг хамарсан содон тэмцээний нэг нь яах аргагүй газрын теннис байлаа.

Энэхүү тэмцээнийг багш Батжаргал, туслах багш Оогий /Осоржамаа/ нар маань удирдан зохион явуулсан ба энэ тэмцээн нь Сиатл дах монголчуудын дунд нилээн өргөжин хөгжиж, олны анхаарал татаж байгаа спортын нэгэн төрөл гэхэд маргах хүн үгүй болов уу. Баярын арга хэмжээний нээлт дээр болон үйл ажиллагааны дундуур Майкрософтын Болроо маань гитар тоглон олон сайхан монгол дуугаа дуулж, хуран цугларсан олон хүмүүс даган дуулж алжаал стрессээ тайлан хөгжилдсөнөөс гадна дуучин охин Ану маань үлгэрийн киноны сайхан дуугаараа түмэн олноо баярлуулав. Үүний зэрэгцээ бага насны хүүхдүүдийн дунд хөгжөөнт дасгалын уралдаант тэмцээнүүд  явагдаж, оролцсон хүүхэд болгон гарын бэлэг хүртэв. Мөн эцэг эхчүүд ногоон зүлгэн дээр тухлан сууцгааж, үр хүүхдүүдээ чөлөөтэй тоглон гүйлдэхийг харан баясаж, инээд хөөрөөр бялхсан сайхан өдөр болж өнгөрлөө. Энэхүү сайхан арга хэмжээг явуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн Баатараа Цэндээ нар маань паркийн түрээсний мөнгийг төлж, СОРА СУШИ рестораны эзэд Итгэл, Баярдэмбэрэл нар маань хүүхдүүдийн баярын бэлэгний мөнгийг гаргаж/ нийт 100 гаруй бэлэг/, Батцэцэг маань бяцхан хүүхдүүдийн дунд явагдсан хөгжөөнт спортын тэмцээнүүдийн зардлыг даасан гэх мэтчилэн сайхан сэтгэлт, санаачлагатай ивээн тэтгэгч нарыгаа дурсахгүй өнгөрөхийн аргагүй билээ. Энэхүү өдрийн арга хэмжээг ивээн тэтгэж, Сиатл орчмын монголчуудаа хуран цугларч нэгэн өдрийг өөр хоорондоо хөгжилдөн, хөөрөлдөн баясаж өнгөрүүлэх сайхан боломжийг олгосон дээрх ивээн тэтгэгч нартаа Сиатлын бүх монголчуудынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн энэхүү баярын арга хэмжээг гардан хариуцаж, хүч чадлаа дайчлан ажилласан дайчин бүсгүй ЦАЦРАЛ-даа баярлаж талархсанаа илэрхийлье.Сүмийн монголчууд нэрээрээ Сиатлын монголчууд дундаа алдаршаад байгаа тэр нэгэн бяцхан мөртлөө эвсэгхэн эелдэг хамт олны зүгээс бяцхан хүүхдүүдийн маань дунд гар зургийн уралдаан явуулж, баяр дээр баяр нэмснээс гадна Түмэндэмбэрэл, Чимгээ эгч нар маань амтат салат хийж хандивлав. Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ, хүүхдүүддээ, оюутнууддаа баярлаж талархсанаа илэрхийлье.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
09/04/2019
Америкийн “Үндэсний Парк”- уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ -д санал болгосныг захирал Нинжжамц  дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ ын “Үндэсний Парк”- уудаар аялан, нийтдээ 8 дугаарын зураг авалт хийлээ. Манай баг энэ тѳслийн нэвтрүүлгүүдээ энэ оны 11 сардаа багтаан бэлэн болгож
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
08/31/2019
Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм. (дэлгэрэнгүй…)
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.