03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Америк дахь Монголчуудын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн

Америк дахь монголчуудын ширээний теннисний аварга шалгарүүлах тэмцээн 2014 оны 12 сарын7 нд Калифорни мужийн Лос Анжелес хотод амжилттай болж нийт 4 мужийн 6 багийн 40 гаруй тамирчид оролцлоо.

Вашингтон мужийн Сиатл хотоос Жанчивын Батжаргал, Бямбадоржийн Энхбаатар, Отгонбаатарын Осоржамаа, Чимидцэрэнгийн Хулан нар оролцож спортын мастерууд , сонирхогчид оролцсон багийн төрөлд 3-р байр; сонирхогчдын эмэгтэйчүүдийн нэг бүрчилсэн төрөлд Ч. Хулан 1-р байр, О. Осоржамаа 2-р байр эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоолоо.

Монголын Ширээний Теннисний Cпортын Мастер агсан Ч. Отгонбаатарын охин Осоржамаа түүний нэрэмжит шагналыг жил бүр олгох болсноо зарлаж анxны цом, мөнгөн шагналыг спортын мастерyyдийн төрөлд түрүүлсэн МУ ын спортын
мастер залуу тамирчин Төрболдод гардуулж, 2015 оны Америк дахь Mонголчуудын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг аавынхаа нэрэмжит болгон Сиатл хотдоо зохион байгуулах болсныг та бүхэнд баяртайгаар мэдэгдье.

Тэмцээний үеэр Америк дахь Mонголчуудийн ширээний теннисний холбоог байгуулсан нь зохион байгуулалтын ач холбогдолтой арга хэмжээний нэг боллоо. Холбоонд манай багаас О. Осоржамаа дэд ерөнхийлөгчөөр, Ж. Батжаргал, Ч. Хулан нар тэргүүлэгч гишүүдээр сонгогдлоо.

Биднийг сэтгэл санаагаар дэмжиж бидэнтэй хамт байсан гэр бүлийнхэн, найз нөхөддөө багийнхаа хамт олны өмнөөс талархалаа илэрхийлье!

IMG 0526

IMG 0533

IMG 0501

IMG 0528

Ч. Хулан
Сиатл, Вашингтон
2014.12.14

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.