04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

АНУ-ын Вашингтон мужийн Монголчуудын Гар бөмбөгийн аварга шалгаруулах анхны тэмцээн 2013 оны 4 дүгээр сарын 21-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон бөгөөд тэмцээнд оролцсон нийт 9 багаас Б.Энхбаатар ахлагчтай “Сүлд” баг түрүүлж Шилжин явах цом, Алтан медаль болон мөнгөн шагнал, Г.Жаргаланчулуун ахлагчтай “Seattle” баг хоёрдугаар байр, Ц.Нямдорж ахлагчтай “Нямаа” баг гуравдугаар байруудыг тус тус эзэлж Мөнгө, Хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.

Мөн тэмцээний тусгай шагнал болох “Шилдэг довтлогч”-оор “Сүлд” багийн тамирчин Ө.Чимиддорж, “Тэгш тоглогч”-оор “Seattle” багийн тамирчин Г.Жаргаланчулуун, “Шилдэг холбогч”-оор “Нямаа” багийн тамирчин Ц.Нямдорж нар шалгарч энэ жилийн тэмцээний шилдэг тамирчидаар тодорлоо.
Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хандив, дэмжлэг үзүүлсэн байгууллага, хувь хүмүүс, ялангуяа “Зэндмэнэ Констракшн” компаний захирал Ж.Гантөмөр, Г.Ганцолмон, “Seattle Design” компаний захирал М.Бат-Эрдэнэ, Г.Баттулга, Талбайн теннисний Спортын мастер, Улсын шүүгч Ж.Батжаргал, Вашингтон мужийн Монголчуудын холбоо, Вашингтон мужийн Залуучуудын холбоо, Орегон мужаас хүрэлцэн ирсэн Х.Энхжаргал, Х.Батжаргал нартаа тэмцээнд оролцсон нийт баг тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, тэдний гэр бүл, үр хүүхдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Гар бөмбөгийн аварга шалгаруулах анхны тэмцээнд баг, тамирчдаа сайн бэлдэж, идэвхи санаачилгатай оролцсон багуудад, хүрэлцэн ирж, хөгжөөн дэмжсэн нийт монголчууддаа баярлалаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
С.Ганхуяг, Б.Энхбаатар, Д.Булган, З.Өлзийсайхан нарын гэр бүл
Сиатл, Вашингтон 2013-4-23


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.