04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Гар бөмбөгийн тэмцээнд оролцохыг урьж байна

Бид Вашингтон мужийн Монголчуудын 2013 оны Гар бөмбөгийн Аварга шалгаруулах Нээлттэй тэмцээнийг ирэх 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэхүү тэмцээн нь:
Эх орноосоо алс суугаа Монголчууд,  хүүхэд залуучуудаа гар бөмбөгийн спортод сонирхолтой болгох, ойртуулах  мөн  2013 оны АНУ-дахь Монголчуудын Гар бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээнд Вашингтон мужаас оролцох  баг тамирчидаа сонгох,  бэлтгэх,  дэмжих  зорилготой  юм.
Тэмцээнд оролцох баг  тус бүр 2 эмэгтэй, 4 эрэгтэй холимог тоглогчдоос бүрдэх бөгөөд нийт  8 тоглогчоос илүүгүй байна. Багууд ижил, жигд нэг  өнгийн хувцастай, тоглогч тус бүр хувийн дугаартай  байх шаардлагатай.  Баг тамирчидын  мэдүүлэгийг хүлээн авах болон тэмцээн болох өдөр, цаг хугацаа,  хаягыг  ойрын үед жич зарлана. Тэмцээний дүрэм, журмыг техникийн зөвлөлгөөн дээр танилцуулна.

Тэмцээнд амжилттай оролцсон  эхний гурван багийг шалгаруулж,  Шилжин явах цом,  алт,  мөнгө, хүрэл медаль,  мөнгөн  шагналаар шагнаж урамшуулна.
Та бүхэнд спортын өндөр амжилт хүсч, Эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Тэмцээн болох өдрийн тов, газрын хаягийг жич зарлана.
Зохион байгуулагчид
Лавлах утас:   206 398 9812,    425 306 5702,    425 306 5703

       
        


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.