04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Мөнхийн ногоон Сиатл хот орчмын Монголчууд эх үрсийн баяраа тэмдэглэлээ

2014 оны 6 дугаар сарын 1-ний нэгэн сайхан нарлаг өдөр МӨНХИЙН НОГООНООРОО Сиатл хот орчмын маань монголчууд хуран цугларч эх үрсийнхээ баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Нийт арга хэмжээний явцад газрын теннисний, сагсан бөмбөг болон волейбол, ширээний теннисний тэмцээн гэх мэт бооцоот тэмцээнүүд явагдаж, хүн болгон чадлийнхаа хэрээр идэвхитэй оролцож аваргуудаа тодруулав. Энэхүү арга хэмжээний явцад олон хүний анхаарал татаж, нилээн өргөн хүрээг хамарсан содон тэмцээний нэг нь яах аргагүй газрын теннис байлаа.

Энэхүү тэмцээнийг багш Батжаргал, туслах багш Оогий /Осоржамаа/ нар маань удирдан зохион явуулсан ба энэ тэмцээн нь Сиатл дах монголчуудын дунд нилээн өргөжин хөгжиж, олны анхаарал татаж байгаа спортын нэгэн төрөл гэхэд маргах хүн үгүй болов уу. Баярын арга хэмжээний нээлт дээр болон үйл ажиллагааны дундуур Майкрософтын Болроо маань гитар тоглон олон сайхан монгол дуугаа дуулж, хуран цугларсан олон хүмүүс даган дуулж алжаал стрессээ тайлан хөгжилдсөнөөс гадна дуучин охин Ану маань үлгэрийн киноны сайхан дуугаараа түмэн олноо баярлуулав. Үүний зэрэгцээ бага насны хүүхдүүдийн дунд хөгжөөнт дасгалын уралдаант тэмцээнүүд  явагдаж, оролцсон хүүхэд болгон гарын бэлэг хүртэв. Мөн эцэг эхчүүд ногоон зүлгэн дээр тухлан сууцгааж, үр хүүхдүүдээ чөлөөтэй тоглон гүйлдэхийг харан баясаж, инээд хөөрөөр бялхсан сайхан өдөр болж өнгөрлөө. Энэхүү сайхан арга хэмжээг явуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн Баатараа Цэндээ нар маань паркийн түрээсний мөнгийг төлж, СОРА СУШИ рестораны эзэд Итгэл, Баярдэмбэрэл нар маань хүүхдүүдийн баярын бэлэгний мөнгийг гаргаж/ нийт 100 гаруй бэлэг/, Батцэцэг маань бяцхан хүүхдүүдийн дунд явагдсан хөгжөөнт спортын тэмцээнүүдийн зардлыг даасан гэх мэтчилэн сайхан сэтгэлт, санаачлагатай ивээн тэтгэгч нарыгаа дурсахгүй өнгөрөхийн аргагүй билээ. Энэхүү өдрийн арга хэмжээг ивээн тэтгэж, Сиатл орчмын монголчуудаа хуран цугларч нэгэн өдрийг өөр хоорондоо хөгжилдөн, хөөрөлдөн баясаж өнгөрүүлэх сайхан боломжийг олгосон дээрх ивээн тэтгэгч нартаа Сиатлын бүх монголчуудынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн энэхүү баярын арга хэмжээг гардан хариуцаж, хүч чадлаа дайчлан ажилласан дайчин бүсгүй ЦАЦРАЛ-даа баярлаж талархсанаа илэрхийлье.Сүмийн монголчууд нэрээрээ Сиатлын монголчууд дундаа алдаршаад байгаа тэр нэгэн бяцхан мөртлөө эвсэгхэн эелдэг хамт олны зүгээс бяцхан хүүхдүүдийн маань дунд гар зургийн уралдаан явуулж, баяр дээр баяр нэмснээс гадна Түмэндэмбэрэл, Чимгээ эгч нар маань амтат салат хийж хандивлав. Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ, хүүхдүүддээ, оюутнууддаа баярлаж талархсанаа илэрхийлье.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.