04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

СИАТЛЬ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар  Вашингтон мужийн Сиатль хотод 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Бямба гариг, 24-ний Ням гаригт 10.00-19.00 цагийн хооронд консулын үйлчилгээ үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна.

Энэ үеэр:

1.    Иргэний шинэчилсэн бүртгэл хийх,
2.    Нотариатын үйлчилгээ үзүүлэх,
3.    Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох,
4.    Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох,
5.    Шинээр гадаад паспорт авах болон буцах үнэмлэхний материал хүлээж авах,
6.    Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай вэб хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, бөглөхдөө зөвхөн монгол хэлээр, тэр дундаа эндхийн хаягаа монгол хэлээр галиглан бичиж бөглөх ёстойг мартуузай.

Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг Сиатль хотын Монголчуудын холбооны тэргүүн Н.Цэрэндулмаатай 425-908-9120,  ЕКГ-тай 415 622 4000, 415 999 8892 дугаарын утсуудаар холбогдож авах боломжтой.

            ЕКГ-ын веб хуудас: www.sanfrancisco.mfat.gov.mn
            Үйлчилгээ үзүүлэх хаяг: 7021 NE 182nd Street, Kenmore, WA-98028

Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ үндэсний гадаад паспортаас гадна иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ давхар авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод
суугаа Ерөнхий консулын газар
2013 оны 2 дугаар сарын 6


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.