03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ЗАРЛАЛ: Гар бөмбөгийн Аварга шалгаруулах Нээлттэй тэмцээн

Бид Вашингтон мужийн Монголчуудын 2013 оны Гар бөмбөгийн Аварга шалгаруулах Нээлттэй тэмцээнийг 4 дүгээр сарын 21-ний 13.00 цагт зохион явуулах   тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Энэхүү тэмцээн нь:

Эх орноосоо алсад суугаа Монголчууд,  хүүхэд залуучуудаа гар бөмбөгийн спортод сонирхолтой болгох, ойртуулах  мөн  2013 оны АНУ-дахь Монголчуудын Гар бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээнд Вашингтон мужаас оролцох  баг тамирчдыг сонгох,  бэлтгэх,  дэмжих  зорилготой  юм.

Тэмцээнд оролцох баг  тус бүр 2 эмэгтэй, 4 эрэгтэй холимог тоглогчдоос бүрдэх бөгөөд нийт 8 тоглогчоос илүүгүй байна. Багууд ижил, жигд нэг  өнгийн хувцастай, тоглогч тус бүр хувийн дугаартай  байх шаардлагатай.  Баг тамирчдын  мэдүүлгийг 4 дүгээр сарын 20-ноос өмнө хүлээн авах бөгөөд 21-ний 12.30-д техникийн зөвлөлгөөн болох тул багийн ахлагч нар цагтаа цугларна уу.

Тэмцээнд амжилттай оролцсон  эхний гурван багийг шалгаруулж,  шилжин явах цом,  алт,  мөнгө, хүрэл медаль,  мөнгөн  шагналаар шагнаж урамшуулна.

Тэмцээн болох хаяг:

 Spartan Recreation Center. 202 NE 185th Street, Shoreline WA 98155
Та бүхэнд спортын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Жич: Тэмцээний үеэр төрөл бүрийн зууш, хоолоор үйлчлэх сонирхолтой байгууллага,  хувь хүмүүс лавлах утсаар холбоо барина уу.
Лавлах утас:   206 398 9812,    425 306 5702,    425 306 5703


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.