05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Лас Вегас хотноо консулын үйлчилгээ үзүүлж чадахгүй болсон тухай

Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын зүгээс Лас Вегас хотноо 2012 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд болох АНУ дахь Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах ээлжит 7 дугаар тэмцээний үеэр иргэний шинэчилсэн бүртгэл, консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж, энэ талаарх мэдээллийг холбогдох вебсайтуудад тавиад байсан.

 

Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд АНУ-д байгаа иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар 10-ны өдөр авахаар шийдвэрлэж, энэ ажлыг Сан Франциско хотноо зохион байгуулах үүргийг манай газрын дэргэд байгуулагдсан сонгуулийн Салбар комисст өгөөд байна. Салбар комиссын бүрэлдэхүүнд манай газрын бүх албан хаагч орж, сонгогчдыг бүртгэх ажлыг 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд бүх өдрүүдэд хийх болсонтой холбогдуулан энэ удаагийн тэмцээний үеэр төлөвлөж байсан үйлчилгээгээ иргэдэд үзүүлэх боломжгүй болсныг үүгээр Та бүхэнд мэдээлж, хүлцэл өчиж байна.

 

Тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар 2012-05-10

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.