05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

"Лас Вегас - 2012" - Хаалтын үдэшлэгийн хөтөлбөр

Америкийн Монголчууд жилийн жилд спортын нилээд хэдэн төрлөөр аваргаа шалгаруулдаг. Энэ дотроос хамгийн өргөн хүрээтэй, олон хүнийг хамардаг, нэр хүндтэй, сайн зохион байгуулалттай, бас хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог нь Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн билээ.

Лас Вегас хотод 2012 оны 5 дугаар сарын 24 - 26 өдрүүдэд зохиогдох Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах долдугаар тэмцээн "Лас Вегас - 2012" хаалтын үдэшлэгийн хөтөлбөр бэлэн болж брошур гарчээ.

 

Хаалтын үдэшлэг Gold Coast Hotel & Casino (Хаяг: 4000 W Flamingo Rd, Las Vegas, NV 89103) Arizona Ballroom-д 2012 оны тавдугаар сарын 26 оройн 8:00 цагаас эхлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах долдугаар тэмцээн • Лас Вегас - 2012

Хаалтын үйл ажиллагаа

2012 оны тавдугаар сарын 26 өдрийн оройн 8:00 - шөнийн 1:00 (шөнийн буюу 27-ны)

  • Дурсгалтай үе мөчүүд...
    Memorable Moments...

    Долоон жилийн хөлбөмбөгийн хөгжлийг үзүүлсэн 200-300 фото зураг бүхий дижитал үзүүлбэр танхимд байрлах хоёр том дэлгэцээр гарна.
  • Баярлалаа - хаалтын үг
    Thanks - Closing Remarks

    Холбооны Ерөнхийлөгч Б.Баярсайхан тэмцээнийг хааж үг хэлнэ. Дараа жилийн тэмцээнийг зохион байгуулах багийн төлөөлөгчид Холбооны Ерөнхийлөгч Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний түлхүүрийг дамжуулна.
  • Монгол Улсын Ерөнхий Сайдын Өргөмжлөл
    Greetings from The Prime Minister of Mongolia

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээг уншиж видео танилцуулга хийнэ.
  • Холбооны тэргүүлэгчдийн танилцуулга
    Introductions MSAA Board Members
    Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүдийг танилцуулна.
  • Шагналын ёслол
    Award Ceremon
    - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг уншиж, Төрийн одон медалиар шагнах үйл ажиллагаа.
    - Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдын өргөмжлөл гардуулна.
    - Монгол Улсын Биеийн тамир спортын тэргүүний ажилтан шагнал гардуулна.
    - Монгол Улсын Олимпийн хорооны шагнал гардуулна.
    - Америк дахь Монголчуудын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн шагнал гардуулна.
    - Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн 2012 оны Шилдэг хаалгач, Шилдэг хамгаалагч, Шилдэг довтлогч, Шилдэг залуу тоглогчид олгодог “Замдаан” сэтгүүлийн тусгай шагнал, Шилдгийн шилдэг тоглогч МVP-д олгодог “Таван цагариг” сонин, Аргамаг Инкорпоратэдийн шагналыг тус тус гардуулна.
    - Fair Play багийн цом, өргөмжлөл гардуулна.
    - Залуу тамирчдад Монголын Хөлбөмбөгийн Холбооноос хөлбөмбөгийн спортын зэрэг олгоно.
  • Стефан Ванелийн Илбын тоглолт
    Stephane Vanel Magic Performances
    Las Vegas Paris Resort-д илбийн шоуны ганцаарчилсан тоглолт хийдэг алдарт Stepan Vanel хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдэд The Best үзүүлбэрээ толилуулна. Хөзрийн илбээр мэргэшсэн түүний үзүүлбэр сонирхолтой байх нь дамжиггүй.
  • Уран нугаралтын үзүүлэлт
    Contortionist Show
    Шоу тоглолтын нийслэл Las Vegas хотноо Монгол улсын, Монгол хүний нэр төрийг өндөрт өргөж яваа нугараач охидуудын үзүүбэрийг энд тоглуулахгүй өнгөрч боломгүй. Үзэгчид гэрэл зураг хамт татуулах алтан боломжыг битгий алдаарай.
  • Рэтурн хамтлагийн тоглолт
    Return Performance
    Лос Анжелес хотоос зочилж буй рок хамтлаг Америк дах Монголчууддаа анхны тоглолтоо хийхээр бэлтгэжээ. Авяаслаг залуучууд маань та бидний зүрхийг хөөргөж, бут авах нь гарцаагүй.
  • Покерийн аваргын болон бооцоот уралдааны шагнал гардуулах
    Покер болон бооцоот тэмцээний ялагчдыг зарлаж мөнгөн урамшууллыг олгоно.
  • Онцгой сюрприз шагнал бүхий Jeopardy хөгжөөнт тэмцээн
    Баг тамирчид болон тэдний гэр бүл, хөгжөөн дэмжигчдийн дунд Америкийн алдарт Jeopardy тэмцээнийг хөгжөөнт маягаар явуулж, хамгийн олон асуултад бүдрэлгүй хариулсан баг, хамт олны төлөөлөлийг маш сонин шагнал хүлээж байна.
  • Тэмцээнд оролцогч багуудын мэндчилгээ, урлагын тоглолтууд
    Greetings & Performances form All Teams

    Жил бүр хөлбөмбөгийн багууд өөрсдийн өвөрмөц мэндчилгээ бэлтгэн ирдэг уламжлалтай билээ. Хөлбөмбөгчид биеэ биеэ хүндэтгэж, өөрсдийн сюрприз барьж сурсан улс бөлгөө.
  • Үнэ хаялцах худалдааны үзүүлбэр
    Auction Performance

    Америк орныг дуудлага худалдаагүйгээр төсөөлөх аргагүй. Алдарт Вегаст үнэ хаяж авсан бүгд мартагдашгүй дурсамж үлдээхтэй маргах аргагүй Санаанд ч оромгүй нандин зүйл та бүхний өмнө дэлгэгдэх болно. Одоогоор нууцыг чандлан хадгалья, гэхдээ бид Динозавын яс худалдахгүй... :-). Худалдаанд амжилттай оролцохыг хүсье.
  • “Зураг бүр түүх” үзэсгэлэн
    “Every Photo is History” Exhibition

    Замдаан сэтгүүлийн Д.Цэрэндоржийн хөлбөмбөгчдөд барих тусгай бэлэг, гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхуулна.
  • “Манайхан Америкт: хөлбөмбөгийнхөн” номын авторуудтай уулзах
    “Mongolians in America: Soccer” Book Signing

    М.Саруул-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Э.Жагдагдорж нарын бичсэн номтой хамгийн түрүүнд хөлбөмбөгчид танилцах боломж бий.
  • Холливуудаас урилгаар ирсэн шилдэг Ди Жэй
    Special Invited Outstanding DJ from Hollywood

    Тасралтгүй үргэлжлэх хөгжмийн цоглог хэмнэлд та бүхнийг цэнгэн бүжүүлэхээр DJ Ганаа маань хүрэлцэн ирнэ.
  • Бүжиг, бүжиг, бүжиг
    Dance, dance, dance

    Таныг уйдаахгүй гэдэгт итгэж болно шүү.
  • Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн бүх оддын шигшээ баг зарлах
    Mongolian American All Stars Soccer Team Announcement

    Бүх багуудын зөвхөн шилдэгүүд багтсан Америкийн Монголчуудын шигшээ багынхантай танилцаж, зургаа цуг татуулж, түүхэн гэрч болох боломж зөвхөн энд байна.

___
* Үйл ажиллагааны дараалал дээр өгүүлсэнг дагах албагүй, тухайн үед тодорхойлогдож өөр болж болно, гэхдээ нэг ч үзүүлбэр орхигдохгүй.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулга брошурыг татаж авч үзээрэй!

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.