05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

"Лас Вегас - 2012" тэмцээний үеэр Иргэний шинэчилсэн бүртгэл хийх, консулын үйлчилгээ үзүүлэх тухай

АНУ дахь Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах ээлжит 7 дугаар тэмцээн Лас Вегас хотод 2012 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохиогдох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Иргэний шинэчилсэн бүртгэлийг Лас Вегас хотод 2012 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд хийх болсныг үүгээр мэдээлж байна.

Мөн энэ үеэр:

  1. Иргэний хишиг, хувь авах итгэмжлэл баталгаажуулах, АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,
  2. Бусад бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,
  3. Гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох,
  4. Төрсний бүртгэл хийж, төрсний гэрчилгээ олгох,
  5. Шинээр гадаад паспорт авах материал хүлээж авах,
  6. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах,
  7. Буцах үнэмлэх олгох үйлчилгээ үзүүлнэ.

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай вэб хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, бөглөхдөө зөвхөн Монгол хэлээр, тэр дундаа эндхийн хаягийг Монгол хэл үрүү галиглан бичиж бөглөнө үү.

ЕКГ-ын веб хуудас: www.sanfrancisco.mfat.gov.mn

Бүртгэл хийх хаяг: 4000 West Flamingo Road, Las Vegas, NV 89103

 

Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ үндэсний гадаад паспортаа заавал авчрах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ давхар авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Та бүхнийг Иргэний шинэчилсэн бүртгэлдээ өргөнөөр хамрагдахыг урьж байна.

 

Ерөнхий консулын газар
2012 оны 5 дугаар сарын 2


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.