04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Оросууд дахиж америкчуудад хүүхэд үрчлүүлэхгүй

Техас мужийн засаг захиргаанаас ОХУ-аас үрчлэгдэж ирсэн өргөмөл хүүгийн үхлийн шалтгааныг судлаж эхэлсэн байна. 

Гурван настай Максим Кузьмин /Макс Алан Шатто/ болон түүний дүү, хоёр ойтой Крилл /Кристофер Элвин Шатто/ нар ОХУ-ын Печор дахь хүүхдийн асрамжийн газраас 2012 оны 12 дугаар сарын сүүлээр үрчлэгдэн АНУ-ын Техас мужийн Гардендейл хотод ирсэн байжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хүний эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Константин Долговын мэдээлснээр Максим Кузьмин нэгдүгээр сарын сүүлээр үрчлэгдэж ирсэн гэртээ хойд эх Лаура Шаттогийнхоо гарт зэрлэгээр зодуулж амь насаа алдсан ажээ. Хүүгийн цогцост үзлэг хийсэн эмч нар толгой, хөл, гэдэс хэвлийн хэсэг, дотор эрхтэнүүддээ хүчтэй цохилтоос үүдэлтэй олон тооны шарх авсан байсныг тогтоосон байна. Түүнээс гадна өргөж авсан эцэг эх нь хүүд насанд хүрсэн шизофрени өвчтэй хүмүүст өгдөг “Риспердал” хэмээх сэтгэц нөлөөт маш хүчтэй бэлдмлийг байнга өгдөг байсан гэнэ.

Хүүгийн үхлийн талаар анх мэдээлэл өгсөн ОХУ-ын Хүүхдийн төлөөх газрын төлөөлөгч Павел Астахов хүүгийн үхлийн шалтгааныг тогтоох ажилд Техас мужийн прокурорын газар хамтран ажиллахад бэлэн байгаа талаар өөрийн микроблогтоо бичжээ. Түүнчлэн ОХУ-ын Консулийн газрын ажилтнууд тухайн гэрт очиж Кириллийн амьдарч байгаа нөхцөл байдалтай танилцсан бөгөөд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Лаура Шаттог  Максмимын дүүг өсгөх хариуцлагаас түдгэлзүүлээд байгаа аж.

Дашрамд дурдахад 2013 оны нэгдүгээр сарын нэгнээс ОХУ-д өнчин хүүхдүүдийг АНУ-ын иргэнд үрчлүүлэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлсэн билээ. Учир нь тус улсаас сүүлийн 20 жилд АНУ руу үрчлэгдсэн 19 хүүхэд амиа алдсан ажээ.

Эх сурвалж: http://lenta.ru/news/2013/02/19/investigate/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.