04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Техас мужид болоод буй ой хээрийн түймэрт 4 хүн амь насаа алдаж 1000 гаруй байр орон сууц шатжээ

Техас мужийн захирагч Рик Перри CBS-д өгсөн ярилцлага өгөхдөө: Техас мужид болоод байгаа гал түймрийн уршгаар 1000 орчим байшин барилгууд шатаж олон мянган хүмүүсийг орох оронгүй болгож байна. Одоогоор Техас мужид гараад байгаа 50 гаруй галыг унтраахад сэрүүн агаар, салхи багасаж байгаа нь гал сөнөөгчидөд тустай байх болно гэлээ.

Одоо болтол байдал хэцүү байгаа гэж мэдэгдээд байна. 3.6 сая акр газар галд өртөж $5 тэрбум долларын хохирол учруулаад байгаач энэхүү тоо нэмэгдсээр байна. Голдуу газар тариалангийн тайлбай ихээр өртсөн байна.

Техас мужийн ой мод хамгаалах газрын мэдэгдэж байгаагаар нийт 63 гал түймэр гарч байгаагийн 22 нь аюултай том түймэрүүд байгаа бөгөөд 32 мянган акр газрыг хамраад байна. Өнгөрсөн бүтэн сайн өдөр 2 хүн амь насаа алдлаа гэж мэдээлсэн байна.

Техас мужийн захирагч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кампанит ажлаа орхин, ой хээрийн түймрийг унтраахад ирэх 49-72 цаг маш чухал гэж мэдэгдэл хийжээ.

Ням гаригт асч эхэлсэн ой хээрийн түймэр мужийн 60 гаруй хотыг хамраад байгаа гэнэ.
Техас мужид 1950 оноос хойш хур тунадасны хэмжээ эрс багассаны улмаас хуурайшил их байгаатай холбоотой гэж үзэж байгаа ажээ.

 

fire2

Fire1


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.