04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Аймшигт хуй салхи Густав айсуй

Одоогоос 3 жилийн өмнө Хуй салхи Катерина болж 1,836 хүний амь нас болон $81.2 тэрбүм (2005 U.S. dollars) эд хөрөнгөний хохирол учруулж байсан билээ. Хуй салхи Катерина нь категор 5-д багтаж байсан бол энэ удаад  Густав мөн адил 4, 5-р категорт багтах шинжтэй байгаа гэнэ. Густав нь одоогийн байдлаар Карибийн арлуудаар дайран гарч ирэх долоо хоногийн 2-3 дахь өдрөөс Шинэ Орлеанс руу ирэх бөгөөд одоогоор 77 хүний амийг аваад байна. 

Америкийн ерөнхийлөгч Буш онцгой байдал зарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлын талаар мэдэгдэл гаргажээ. Түүнчлэн 3 жилийн өмнө болсон Катерина хуй салхины сургамж их байгаа болохоор орон нутгийн иргэд байгууллагууд аймшигт хуй салхи ирэхээс өмнө олон хамгаалах арга хэмжээ авч байгаа юм байна.

Хуй салхиний Категор 5 нь  хамгийн дээд хэмжүүр бөгөөд түүнээс доошлон 4, 3, 2,1 гэх дарааллаар салхины хурд нь сулардаг ба категор 5 нь байшингийн дээвэр хуй авч хаях  цаашилбал нураах чадалтай  >250км/ц-аас  дээш хурдтай аюултай хүчирхэг хуй салхи юм.  1973 оноос хойш нийтэд энэхүү хэмжүүрийг хэрэглэж ирсэн ба түүнчлэн дээд зэрэглэлийн аюултай болохоороо далайгаас газарт нөлөөлөх нь их байдаг бөгөөд түүхэнд тэмдэглэснээр Labor Day Hurricane 1935, Mexico Hurricane 1959 , Camille 1969, Gilbert 1988, Andrew  1992, Hurricane Mitch 1998 Dean, Katerina 2005, Felix нь 2007 онд тус тус категор 5 багтаж байсан байна.

Тэгэхээр хэр их хүчин чадалтай, хөнөөл ихтэй хуй салхи гэдэг нь ойлгогдож байгаа байх. Энэ бүхнээс бидэнд нөлөөлөх нөлөөлөлийн нэг нь юу вэ гэвэл бензины үнийн өсөлт байж болох юм. Өмнө нь Катерина хуй салхи болсоны дараахан бензиний үнэ огцом өсөж байсан, тэгвэл энэ удаад ч өсөж магадгүй гээд та бүхэн юу ч гэсэн ирэх долоо хоногийн эхээр машиныхаа банкыг шатахуунаараа дүүргэх нь чухал болов уу!!!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.