04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

МЭНДЧИЛГЭЭ

Улиран одох  хуучин оноо үдэж, ирж буй шинэ оныг угтан золгох энэ  мөчид хувь хүн, айл саахалт, хотол улсаараа хийж бүтээснээ дүгнэж, хожим ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн эрэгцүүлдэг  билээ.  Өнгөрч буй 2008 он Монгол улсын хувьд амжилт бүтээл, үйл явдлаар арвин жил байлаа. Дэлхийн спортын дэвжээ - олимпийн зуны тоглолтоос анх удаа алтан медалиуд хүртэж, таван хошуу мал сүргийн тоо толгой 42 саяыг давж, Атрын гуравдахь аяны гараа өгөөж арвин байж, манай улс анд нөхдийнхөө хүрээг тив, дэлхийд тэлж чадсан нь бахархууштай.
Монгол, АНУ-ын харилцааны хувьд ч амжилт дүүрэн нэгэн оныг та бид хамтдаа үдэж байна. Эх оронд маань УИХ-ын, АНУ-д ерөнхийлөгчийн  сонгууль явагдаж, төрийн хууль тогтоох дээд байгууллагууд шинэчлэгдлээ. Хоёр орны хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж,АНУ-ынМянганы Сорилтын Сангийн буцалтгүй тусламжийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхлэлээ.
АНУ-д ажиллаж, суралцаж, аж төрж буй манай иргэд  улс орныхоо амьдрал, төр, засгийн бодлого, үйл ажиллагаанд  өөрсдийн санал бодлыг нэмэрлэх,   урлаг, спортын болон чєлєєт цагийн хамтлагууд байгуулах, үндэсний урлаг, уламжлалт соёл, ёс заншлаа  суугаа орондоо сурталчлан таниулах,  хүүхэд залуустаа  сургаж євлүүлэх, авьяас чадварынхаа  үр шимийг үзэж нөхцөл боломжийн бизнес эрхлэх, уран бүтээл  туурвих, сэтгүүл, ном хэвлэх, вэб хуудас нээж мэдээ мэдээлэл түгээх зэргээр уугуул нутаг, суугуул орчиндоо нэр хүндтэй, шаргуу ажиллаж  шударгаар хєдєлмєрлєж байгааг бахдан тэмдэглэж байна. Сан Франциско, Лос Анжелес, Денвер, Чикаго, Вашингтон орчмын Монголчуудын холбоо, нийгэмлэгүүд, тэдний гишүүд, "ДаяарМонгол", "Замдаа" сэтгүүл, "Орлоо.ком", "Монголтелевиз" зэрэг олон  үүсгэл санаачилга, тэдний хэрэглэгч, дэмжигчдэд халуун талархал дэвшүүлье.
Ирж буй 2009 онд АНУ-ын шинэ засаг захиргаатай идэвхтэй хамтран ажиллах замаар Монгол, АНУ-ын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, төрөл бүрийн шугамаар яриа хэлцээг үргэлжлүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг тэлэх, харилцан солилцоог гүнзгийрүүлэхийг зорьж байна. Манай хоёр орны харилцааны түүхэнд анхудаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Монголд айлчилсны 65 жилийн ой  ирэх онд тохиох гэж буйг энэ дашрамд  тэмдэглэмээр байна.
АНУ-д оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан, нийт иргэддээ тустай санал, санаачилгуудыг дэмжиж, нийгэмлэг холбоодтой цаашид ч хамтарч ажиллах болно. Эвтэй бол хүчтэйг санаж, элэг нэгтнүүддээ сэтгэлийн дэм өгч, тэвдэх үед нь тэвнээр боловч тусалж, тэнхлүүн цагт нь баяр хєєрєє хуваалцаж явах нь монголчууд бидний өөдлөн    дэвжих, урагшлан хөгжихийн үндэс  билээ.
Ирж буй шинэ ондоо төвшин жаргалтай, дүүрэн баяртай явахыг Танд болон танай гэр бүлд ерөөе.

ЭЛЧИН САЙД Х. БЭХБАТ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.