03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

“Walt Disney” компани Орландогийн хохирогчдод 1 сая доллар хандивлав

ВАШИНГТОН. /Sputnik/. Өнгөрсөн ням гарагт шөнийн цэнгээний газарт болсон халдлагад өртсөн хохирогчдод туслах зорилгоор байгуулсан “One Orlando” санд “Walt Disney” компани нэг сая доллар хандивласан тухай АНУ-ын Флорида муж улсын Орландо хотын дарга Бадди Дайер мэдэгдлээ.

АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагын /буугаар үйлдсэн/ хохирогчдын ар гэрийнхэнд туслах зорилгоор мөнгө цуглуулахын тулд “One Orlando” сан байгуулснаа хотын дарга өчигдөр өглөө мэдэгдэж байсан юм.

Орландо хотод “Walt Disney”-гийн “Disney World” зугаа цэнгэлийн цогцолбор байдаг ажээ.

Өнгөрсөн ням гарагийн шөнө 29 настай Омар Матин гэдэг афганистан гаралтай Америкийн иргэн Орландо хотын ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт дайран орж, гал нээн 49 хүнийг хөнөөж, 53 хүнийг шархдуулсан юм. Цагдаа нар түүнийг хэргийн газарт устгажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама маргааш Орландод ирэхээр төлөвлөжээ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.