08 сарын 05, Лхагва
°C
USD 2,846.12
USD 2,846.12
EUR 3,355.29
JPY 26.87
GBP 3,718.74
RUB 38.69
CNY 407.49
KRW 2.38

Монголиа

Монгол орноо дэлхий дахинд таниулан сурталчлах зорилгоор товч түүх, нүүдлийн ахуй амьдрал, өв уламжлал, гайхамшигт байгаль, соёл урлаг, баяр ёслол, үзвэр үйлчилгээ, дурсгалт газрууд, шашин шүтлэг, нийслэл хот, орчин үеийн хөгжил цэцэглэлтийг 50 минутын хугацаанд дэлгэрэнгүй тайлбарлаж үзүүлсэн танилцуулга кино.
Кино нь DVD болон Blu- Ray форматаар 2 төрлийн дискэн дээр хэвлэгдсэн ба монгол, англи, япон, орос хэл дээр сонгон үздэг, тухайн эх хэлнийх нь хүмүүс орчуулж, уншсан нь гадаадын хүмүүст үзүүлэхэд давуу талтай болсон.

Монгол орноо сурталчилж, зочид гийчиддээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой, сэтгэлд нь нийцэх өнгө үзэмж, загвар дизайнтай, хамгийн соёлтой бэлэг болсон.
Тус киноны DVD-г УИД, Hi Fi рекордс, Сувенир хаус, Цэцэг төвөөс болон манайхаас худалдан авч болно.
Мөн АНУ-н Вашингтон ДС, Чикаго хотуудад 11 сарын 20-с 11 сарын 28-ны хооронд болох “Made in Mongolia in North America” үзэсгэлэн худалдаанаас худалдан авах боломжтой.  
АНУ-н өөр хотуудаас худалдан авах захиалга өгөх бол манай байгууллагатай гэрээтэй “Англо фрэйт” шуудан илгээмж, тээвэр зуучийн компанийн Чикаго хот дахь агуулахаас илгээнэ. Агуулахын үнэ 18 USD. Захиалагч шуудангийн зардлаа хариуцна.

Захиалга өгөх, харилцах хаяг:   Утас - 9999 9193,   monheritages@gmail.com      

www.mongolianheritage.org

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)
ХАРИЙН НУТАГ /Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчиръя/
ХАРИЙН НУТАГ /Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчиръя/
07/17/2020
 Нэгэн жишээ: Америкт байгаа танилын минь аав ээж хоёр нь хүү дээрээ очоод гацжээ. Сиэтлд буусан тусгай үүргийн онгоцонд 75 настай аав нь багтаж, 73 настай ээж нь багтаагүй үлдсэн гэнэ. Ингээд л хаа хаанаа асуудал үүсч хүү нь ойрын үед ээжийгээ явуулах арга зам хайж байна. “Ѳѳ тэгээд хамаагүй ээ, арга нь олдвол мѳнгѳ тѳгрѳгийг нь ѳгѳѳд ч болов ээжийгээ явуулмаар байна. Тэндээ очоод аав минь санаа нь зовоод амар суухгүй бололтой” хэмээн учирлаж байна. Гадаадад ажиллаж амьдарч буй, суралцаж буй, гадаадад эмчлүүлэхээр очиж буй, гадаадад хувийн болон албаны шугамаар зорчиж буй, үр хүүхдүүд болон
ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
06/26/2020
8 дахь удаагийн УИХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн дүн гарлаа. Ард олон тѳсѳѳлѳмгүй сонголт хийдгийн бас нэгэн жишээ болов. Таалагдсан ч эс таалагдсан ч бид дүнг хүлээн зѳвшѳѳрч, хийрхлээсээ амьсгаа даран зогтусаж бодит байдлыг эргэцүүлэн дүгнэх хэрэгтэй болж байна. МИНИЙ ДҮГНЭЛТ 1. Ард олон худлаа ярих, хийрхэхээс залхжээ. Сайн муу хэлэгдлээ ч МАН, олон жил үргэлжлэн гамшигийн хэмжээнд хүрсэн УБ хотын утааг багасгасан, дэлхий даяар аюул болоод буй цар тахлыг дотооддоо барьж, гаднаас ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж чадаж байгаа нь олон нийт дэмжих шалтгаан болов. 2. Энэ сонгуульд МАН шинэ

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.