04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Монгол хэл дээрхи номтой цахим номын сан

“Олон улсын хүүхдийн цахим номын сан” /ОУХЦНС/ төслөөс хариуцсан ажилуулж буй номын сан нь монгол хэл дээрхи 200 номтой бөгөөд тэдгээрийг  хүүхдүүдээрээ өргөнөөр уншуулахыг АНУ дахь монголчуудыг урьж байна.  ОУХЦНС нь дэлхийн улс орны хүүхдүүдэд гадаад орны хүүхдийн зохиолтой танилцуулж, нэг дэлхий ертөнц дээр оршин тогтнож буй хувьд харилцан ойлголцлыг чиглэсэн байгууллага бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 40 оронд гарсан хүүхдэд зориулсан номыг интернетээр дамжуулж хүүхдүүдийн хүртээл болгодог байна. Тус байгууллага нь 2005 оноос Монгол Улсын Хүүхдийн номын сантай хамтран ажиллаж, Монголын хүүхдийн 200 орчим номыг эх хэл дээр нь веб хуудастаа байрлуулсан аж.

Номын санг бага насны хүүхэд ашиглахад тохиромжтой программаар ажиллуулж хялбар, сонирхолтой болгожээ. Тус байгууллага нь цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монгол хэл дээрх номын сангаа баяжуулж, хүртэмжийг нэмэгдүүлэхэд санхүүжилт шаардлагатай байдаг тул Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын тусламжийн байгууллага, сангуудтай холбож өгч, тэдний тухай мэдээллийг АНУ дахь монгол иргэдийн дунд сурталчилж Мэрилендын их сургуулийн Компьюьерийн танхимын туслах профессор, төсөл хариуцсан захирал Бенжамин Бедерсон хүсэж буй. ОУХДНС нь Хүүхэд бүрт нэг компьютер төсөлтэй хамтран ажилладаг түнш байгууллага бөгөөд энэ чиглэлээр Монголтой хамтран ажиллах боломжтой гэнэ. Номын сангийн линк  http://www.childrenslibrary.org/, тус байгууллагын вебхуудас http://www.icdlbooks.org/

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.