04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ МОНГОЛ СУДЛАЛЫН 2-Р БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2008 оны 5 сарын 10-ны Вашингтон Хотын Монгол Улсын Элчин Сайдын Яамны Их Танхимд АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ МОНГОЛ СУДЛАЛЫН БАГА ХУРАЛ 2 дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.

Хурал товлосон цагтаа эхлэж хурлыг нээж Монгол улсын Ерөнхий консул Гончигийн Ганболд үг хэлсэнийг шууд бичлэгийг энд дарж үзнэ үү.
Үүний дараа Салбар хуралдаан Боловсролын талаар эхлэж бага хурал эхлэж:
- Гомбосүрэнгийн Галбадрах (Боловсролын Тэргүүний Ажилтан): Монголын Боловсролын Өнөөгийн Байдал, Өөрчлөх Чиг Хандлагуудын талаар өөрийн бодлоо дэлгэсэн илтгэл тавьсан  БИЧЛЭГИЙГ ҮЗЭХ .

Ажаа Рэнбүчигийн яриа
Мягмарын Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв, Ph.D.): Монгол дунд сургуулийн Монгол хэлний хичээлийн хөтөлбөр, Америк сургуулийнхтай харьцуулах нь илтгэл БИЧЛЭГИЙГ ҮЗЭХ .
Гончигийн Ганболд (Монгол Улсын Элчин Сайдын Яам): Монголын эмэгтэйчүүдийн нийгэм, боловсролын байдал илтгэл БИЧЛЭГИЙГ ҮЗЭХ .

gegeen-ribuchi.jpgСалбар хуралдаан: Шашин судлалын талаар бага хурал үргэлжилсэн:
Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Сургуулийн багш, доктор Гоогийн Бадан даргаллаа.
Цэрэндашийн Мөнх-Эрдэнэ (Дашчойлин хийдийн “Зүүн Хүрээ” коллежийн хичээлийн эрхлэгч, Магистр): Соёмбо үсгийг иргэний болон шашны үүднээс тайлбарлах нь  ВИДЕО БИЧЛЭГ
Ч. Лувсанзундуй (Дашчойлин хийдийн оточ лам, анагаах ухааны магистр), Д. Цэрэндагва (Эрүүл Мэндийн Шижлэх Ухааны Их Сургууль, анагаах ухааны доктор), Г. Лувсансамдан (Дашчойлин хийдийн цорж лам, хэл шижлэлийн магистр), Ц. Лувсандондов, (Дашчойлин хийдийн даамал, хэл шинжлэлийн магистр), Ц. Жинбийдорж (Дашчойлин хийдийн тамгын лам, хэл шинжлэлийн магистр): Зуурдаар нас барсан тохиолдлыг зурхайтай холбон судалсан нь. ВИДЕО БИЧЛЭГ


Г. Лувсансамдан: Монгол цам хэрхэн сэргэсэн тухайд ВИДЕО БИЧЛЭГ

Салбар хуралдаан Америкийн Монголчууд

galbadrakh.jpgМонгол Соёлын Төвийн тэргүүн, доктор Мягмарын Саруул-Эрдэнэ даргаллаа.
Баасангийн Номинчимэд (“Даяар Монгол” сонин): АНУ дахь Монголчуудын нийгэмлэг, холбоод илтгэлийг Мягмарын Саруул-Эрдэнэ тавьсан. ВИДЕО БИЧЛЭГ

Дагвадоржийн Аюуш (Вашингтон Хот Орчмын Монголчуудын холбоо, MD., Ph.D.): Вашингтон Ди Си орчмын Монголчуудын боловсролын түвшин. ВИДЕО БИЧЛЭГ

Салбар хуралдаан Түүх
Ширчингийн Баатар (Беркели дэх Калифорнийн Их Сургуулийн зочин судлаач): Хархорум хотын Түмэн Амгалант ордны тухай зарим тодруулга 
Бадамжавын Батжаргал (Хөгжим судлаач, Ph.D.): Монгол Юань улсын төрийн найрал хөгжмийн бүрэлдэхүүн зэрэг олон сайхан илтгэлээр Монгол Соёлын Төвийн зохион байгуулж буй АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛ амжилттай баялаг мэдээ мэдээлэлтэй болж өнгөрлөө.
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.