03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

''Америкийн Монголчууд'' цуврал нийтлэлүүд

''Америкийн Монголчууд''... энэ нэр хүмүүст гайхал төрүүлэхээ аль хэдийн больжээ. Эрх чөлөөний гэгдэх энэ оронд таван тивийн олон арьстан хүмүүстэй зэрэгцэн, өглөө эртлэн босч машинаа унаад ажилдаа явж, амралтын өдрүүдээр ''Костко'' хэмээх дэлгүүрээс хүнсээ цуглуулан, баярын өдрүүдээр зарим нь хэд хэдээрээ нийлэн задгай талбайд мах шарж идэнгээ хөгжилтэй ярилцах Монголчууд...

Авсан цалингаа илүүчилж, Монголд байгаа гэр бүл, аав ээж, ах дүүдээ явуулах мөнгө нь жилд бараг 200 орчим сая ам доллар, дээр нь гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүс ажлын хөлсөөрөө үр хүүхдээ Америкийн сургуулиудад суралцуулж, мэргэжил эзэмшүүлж, тэдний түрүүч нь Америкт боломжийн компаниудад ажиллаж байгаа, өөрөө суралцангаа ажил хийж, сургалтын төлбөрөө төлж байгаа оюутан залуучууд гээд л тоочвол оюуны болон материаллаг ямар их хөрөнгө оруулалт хийгдэж байна вэ? 

 

Ажлын таваас зургаан өдөр шургаж унатлаа ажиллаад, бямба эсвэл ням гаригт өдөржингөө унтаж, 7 хоногийн энергээ нөхөж аваад ''Ням'' хүнсээ цуглуулсан, ''Америк амьдрал''-аар
амьдрах эдний зовлон жаргалыг ойлгож, мэдрэх ах дүүс, амраг садан, төр засаг байгаа болов уу?

Гаднаас нь харахад, үнэтэй машин унаад, төлбөрийн картаар худалдаа хийж, таун хауст амьдрах эдний зүрх сэтгэлд эх орон, гэр бүл, ах дүүс нь зовлон жаргалтайгаа хамт багтаж, мэргэжлийг нь эзэмшээгүй ажлыг мэргэжлийн юм шиг болтлоо хийж, өвдөх ч эрхгүй, амрах ч аргагүй, ядарч зүдрэхийг ч умартан, ажиллаж олсон мөнгөөрөө ямар ч их зүйлийг шийдэж зохицуулна вэ?
Тэд англи хэл сурч, хүнтэй харилцаж, бизнес хийж, ажил хийж сурч, мөнгөний үнэ цэнэ, боловсролын үнэ цэнийг мэдэрч, энэ цаг үед өөрсдийгөө ''золиослож'' ирээдүй үеэ нуруундаа үүрч явна. Яг л ''бор зүрхээрээ''. 

Orloo.com ''Америкийн Монголчууд'' цуврал нийтлэлээрээ ер нь Гадаадад буй Монголчуудын зовлон жаргал, ажил амьдралын тухай уншигч тантай хамтран бичихээр төлөвлөж байгаа юм. Та ч аль ч оронд амьдардаг байсан хамаагүй өөрийнхөө тухай, бас найз нөхдийнхөө тухай бидэнтэй зовлон жаргалаа хуваалцаж, Монголд байгаа хүмүүст болон төр засагтаа энэ бүхнийг ойлгуулья гэж хүсэж, бодож байгаа бол бидэнд электрон шуудангаар service@orloo.com гэсэн хаягаар, эсвэл манай сайтын хамгийн дээд баруун буланд байгаа ''Мэдээ илгээх'' гэдгээр санал хүсэлтээ явуулж болох бөгөөд бид тантай утсаар ярьж, мэссэнжерээр чаатлаж ярилцлага авч болно шүү дээ. Үүнийг уншаад бидэнтэй хамтран ажиллахаар яг одоо шийдэж байгаа танд баярлалаа.

Хүмүүсээ бие биеэ амьдад нь хайрла! бас ойлго!

Oрлоо Баг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.