04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Америкт ажилчин болсон түүх: Америкт хэн жаргалтай вэ?

Хязгаарлагдмал хүрээнд  явуулсан " социологийн судалгаагаар " миний рейтинг хамгийн өндөр гардгийм даа .

Америкт хэн жаргалтай вэ  гэж үү.  Би. Итгэхгүй байна уу . Би ч бас эхлээд итгээгүй харин одоо бол итгэж байнаа Бакалаврийн боловсролтой , хайтех компанид ажилладаг ,  байрлал сайтай ,  4 унтлагын өрөө бүхий 2 давхар хувийн байшинтай , том сайхан цэцэрлэгтэй , тэнд  нь бас цоо шинэ нэг унтлагын өрөөтэй  mobile home ( эд нарын аялал зугаалгандаа авч явдаг гэр - машин , дотроо гал зуух , угаалгын өрөө гээд яг айл шиг тохижуулчихсан , зарим хүмүүс бүр амьдардаг юм  ) - тай , энийгээ чирдэг нэг , өөрийн унадаг гээд 2 машинтай  нэг найз маань надад атаархдаг юм .

Хар ажил хийдэг , өөрийн орон гэр , унаа машин , ер нь ямар ч   " хөдөлдөг " ба  " хөдөлдөггүй "  өмч хөрөнгөгүй , хоолтойгоосоо хоосон нь  илүүтэй байдаг банкны хоёр данснаас өөр үзээд өгье гэх юмгүй надад энэ хүнээс илүү юм байна уу гэвэл байнаа. Хамгийн түрүүнд эрх чөлөөний асуудал байна. Мань хүний эрх чөлөө, өмч хөрөнгө болон үүргээсээ болоод хязгаарлагдмал.

Миний  энэ нийгэмд хүлээх үүрэг гэж бараг байхгүй учраас би илүү эрх чөлөөтэй болж байгаам . За наад захын жишээ бол би өнөөдөр ч хамаагүй дуртай тийшээгээ нүүгээд  явчих , санаанд таараагүй ажлаасаа зүгээр л гарчихна .  Бүр дургүй хүрвэл монгол руугаа буцчихна биз дээ  .

Өшөө нарийвчлаад үзвэл эдийн засгийн эрх чөлөө байна . Би мөнгөө хүссэн юмандаа л зарцуулна . Миний албан ёсоор төлдөг ганц  төлбөр бол гар  утасны хураамж . Өөр юмгүй юм чинь юугаа төлөхөв . Интернет бол ноён Жимтэй   " хугацаагүй , төлбөргүй " зээлийн гэрээтэй .  Утас маань минут , лимит  энэ тэр гэж байхгүй ,  хоногт 24 цаг ярьсан ч сар бүр тогтмол төлдөг . Мөнгөө төлөх гэж очих хэрэг ч байхгүй , онлайнаар хийчихнэ .

Тэр бол тушаана . Хичнээнийг  гэж бодож байна .  Зээлээр авсан байр , аягүй бол машины сар бүрийн төлбөр , ус , хий , гэрийн болон гар  утаснууд  , телевиз , интернет , хог , цахилгаан , албан татвар , олон төрлийн даатгалууд , дэлгүүрийн болон банкны кредитийн тооцоонууд , хүүхдийн  коллежийн  төлбөр ...сар болгон ... арайхийж баахан юм төлөөд амьсгаа автал дараагийн сар болчихно . Хоол унд , хувцас хунар орохгүйгээр шүү .

Амьдралын зайлшгүй хэрэгцээт зардлууд ч яахав , жишээ нь ус, гэрэл , утас гээд хүн хаа ч төлдөг л эд . Тэр зээлээр авсан юмны төлбөр гэж аюул байнаа . Маш хатуу гэрээтэй , эд нарын бүр толгойны өвчин , стрессын эх үүсвэр болчихсон . Байр авсан хүн өвдөж ч болохгүй , үхэж ч болохгүй гэж  " зүйр цэцэн үг " хүртэл гарсан байгаам  .

Дараагийнх нь сэтгэл санааны  дарамт   .  Үгүй нээрээ  хэн намайг дарамтлах вэ . Дарга, босс , нам улс төр , үзэл суртал   гэж байх биш . Ядаж хажууд үглэж яншаад байх амьтан ч алга . Бүр хэрэлдэж муудалцаад , муулаад сайлаад байх хүн ч байхгүй .

Төлөвлөгөө , норм , албан тушаалын төлөө өрсөлдөөн , хов жив , атаа жөтөө ,  матаас , хээл хахууль , лобби , банга донго ... өөр юу юу билээ , мартчихаж ... ажил хийхэд зайлшгүй дайрч гардаг бичигдээгүй хуулиудын сүүдэр ч байхгүй . Ганцаараа юм чинь ямар юмны нь өрсөлдөөн энэ тэр ...

 Эмгэн яагаав гэж үү ? Бид хоёр чинь дандаа муудалцаад байхгүй ш дээ , ихэнхдээ    " найрамдал дружба " . Хэрвээ  " олон улсын байдал " хурцадвал асуудлыг  " Женевийн гэрээ"- ний дагуу  2 тал харилцан тохиролцоод шийдчихнэ   , өөрөөр хэлбэл  тэр өөр асрагч аваад , би шинэ эмгэн олоод л болоо .Толгой өвдөх юм алга .

Америкчууд бол зээлийн асуудлаасаа болоод байнгын сэтгэл санааны дарамттай  , байшингийн өрөө 20, 30 жилээр төлдөг , нэг сар л ажилгүй болвол торгуульд ордог . Хүнд чинь юу ч тохиолдож болно ш дээ . Адаглаад компани дампуурах , цомхотгох гээд дайрлага юу эс мундахав . Хичнээн ч хүн үүнээс болж амиа хорлож ,  "шар хад " - ны эмнэлгийн  " байнгын оршин суугч " болж байна .

Миний ажигласнаар тэд стрессээ тайлахын тулд аар саар аж ахуйн асуудлаас өөрсдийгөө чөлөөлж амралтаа маш сайхан өнгөрөөж нервээ амраадаг  . Хэдийгээр тэдэн шиг тархиныхаа эд эсийг өдөр болгон үхүүлээд байдаггүй ч  би ч бас боломж олдвол амрахаас буцахгүй дээ .

  Одоо та нар хар даа , хэн нь талын бүргэд , хэн нь торны шувуухай байна даа . Ингээд үзэхэд " ядуу  " байх нь  жаргалтай гэсэн шал эсрэг теором гарч ирж байна . За би энд харьцуулалтынхаа зөвхөн сайн талыг л дурдлаа шүү , нөхөр шүүмжлэгч ээ . Нөгөө өнцгөөс нь харвал бас өнгө нь өөр харагдана л даа .

Хүүе , хүлээгээрэй , энэ бол зүгээр наргиа  ч гэх юм уу , хоёр талын мэтгэлцээний  үр дүн ч гэж болно . Тэрнээс биш  батлаад ,  нотлоод , олон түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн Форбес сэтгүүлийн ээлжит санал асуулга биш шүү .
 
 Нарийн яривал эд чинь  , манайхан шиг аав ээж , үр хүүхэд , авга нагац , ач гуч , найз нөхөд гээд сэтгэл санаагаа арав хорь хуваагаад байхгүй , хувиа бодож довоо шарлуулчихаад сууж байдаг улс .

  Гэхдээ та нар намайг нээрээ жаргаад суудаг  юм гэж бодуузай . Хүн л юм чинь  шийдэх асуудлууд  " оочерлоод "  , заримыг нь  дайраад заримыг тойроод ганц нэг нь ээлжээ хүлээгээд  байж л  байна .   Ер нь  аз жаргалын тухай ойлголт  харьцангуй  юм даа . Ядуу хүний зовлон их гэцгээдэг ч би бол хэн баян нь биш хэн проблем багатай нь жаргалтай гэж үзнэ .

Тийм ээ , хүн болгон баян , алдартай болж чадах ч үгүй , тийм боломж байх ч үгүй ,  байгалийн шалгарал явагдчихна . Ажилдаа дур сонирхолтой , хань ижил  үр хүүхдэдээ хайртай ,  гэр орон нь халуун дулаан  , авсан цалингаа ч юм уу бизнес эрхлээд олсон ашгаа зөв зарцуулаад жаргалтай сайхан амьдарч байгаа жирийн хүмүүс зөндөө бий .

Миний хувьд яг өнөөдрийн амьдралдаа  сэтгэл хангалуун байвал жаргал гэж үздэг , бусдыг дуурайх гэж бүтэхгүй юмыг мөрөөдөөд ч яах билээ , хэдийгээр үнэгүй ч гэсэн .  Гэхдээ энэ нь маргааш  өнөөдрөөс  сайхан болно гэж боддоггүй гэсэн үг биш шүү . Би чинь оптимист ш дээ .
Эх сурвалж: http://altargana.blog.banjig.net/post.php?blog_id=1781&post_id=11638


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.