04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Америкт ажилчин болсон түүх: Зочид буудалд ажилласан нь

Эхний ажлын гэрээ дуусаж ( гар хөлийн үсэг зурж бичгээр хийдэггүй, амаар тохирдог боловч яс мөрдөнө ) амалсан 500 $ -ыг нь 7 хоногийн цалинтайгаа нэмж аваад нулимс унаган хоёр хүүгээ үнсээд л явлаа даа. Эд маань их сайн улсууд байсан , нөхөр нь их нийтэч, нөхөрсөг жинхэнэ орос хүний сайхан сэтгэлтэй . бид 2 олон удаа янз бүрийн сэдвээр ярилцаж их санаа нийлдэг байж билээ. Надад ямар нэгэн тусламж хэрэгтэй болбол түүнээс гуйдаг , хааяа амраад гадуур явж байгаад ирэхэд найз нөхөд нь ирээд идээ будаа болчихсон сууж байдаг , би нэрэлхээд өрөө рүүгээ яваад өгөхөөр араас дуудаад л ширээнд суулгаад хоол , дарс аягалаад дайлаад л , чи энэ гэрийн хүн шүү дээ гээд л өөрийн ах дүү шигээ л ханддаг байсан даа. Эхнэр нь сайн хүн , өөртөө болон гэрийнхэндээ хувцас юм авах бүрдээ намайг мартдаггүй , үргэлж л ямар нэг юм бэлэглэж байдаг, гэхдээ нөхөр шигээ нээлттэй биш. Би одоо ч завтай үедээ эднийд очих дуртай. За ингээд Сан Францискогийн төвд байрлалтай , энэтхэг эзэнтэй 5 давхар зочид буудалд үйлчлэгчийн ажил оллоо.

Байр хөлслөхгүйгээр буудлынхаа нэг өрөөнд амьдарч болох, тэгээд англи хэлний мэдлэгээ сайжруулна гээд би их дуртай байлаа. Би тэр үед америк найзуудтай болсон, тэд миний хэл сурахад их нөлөө үзүүлсэн талаар дараа бичнээ. Ирснээ бодвол халтар хултар яриад иймэрхүү ажил олохтойгоо болсон хэрэг. Буудлын эзэн нь залуу эр боловч жинхэнэ босс нь ээж авгай нь байлаа. Эцэг нь гээд саад дайрагдсан өвгөн нэг өрөөнд хэвтэж байдаг, би юм ярьж босож байхыг нь үзээгүй. Эзэн залуу хэдэн жилийн Энэтхэгээс авгай авсан , тэр нь ёстой эрийн боол, гэрийн зарц аятай хадам ээжийн харцаар хөдөлж гэр орны бүх ажил, хоол унд хийж , бага нь 4 сартай 3 тэрсхэн хүүгээ асардаг, бараг гадуур гарч харагдаагүй шүү. Тэд гэр бүлээрээ буудлынхаа 2-р давхарт 10-аад өрөө эзэгнэн амьдарна.

Энд ажилд ороход interview гээд ярилцлага хийж ажилд авч байгаа хүнийхээ дадлага туршлага, аж амьдрал гээд л шаардлагатай зүйлээ асууж лавладаг, цалин хөлс, ажлын цаг , нөхцөл гээд бүх юмаа ярьж тохирдог юм. Гол нь бичиг цаас энэ тэр гэж үзүүлэх юм байхгүй, их сайндаа л урд ажиллаж байсан айл руу утасдаж асуудаг, сүүлдээ сураад юу хэлбэл ашигтайг мэддэг болчихсон, зарим үед зална ш дээ. Би ажил олж өгдөг орос агентлагаас зарим ажлаа олж байсан, тэдний хувьд гол шаардлага нь хэл байдаг бол америк агентлаг нь олон шалгууртай юм билээ.

Миний ажил бол буудлаас хүн гарахад цагаан хэрэглэл, бусад юмнуудыг солих, өрөөг цэвэрлэж дараагийн хүн ирэхэд бэлдэх, тэгээд эзний гэр орны ажилд туслах ёстой. Буудал маань од модгүй, доод зэрэглэлийн хямд буудал учраас хүмүүс удаан хугацаагаар , сар жилээр хөлслөн суудаг , жинхэнэ цэвэрлэгч нь болох нэг өндөр хар залуу тоос сорогч чирчихсэн л явж байдаг , хааяа бид 2 буу хална. Хүн хүлээж авч тооцоо хийдэг нь нэг настайвтар цагаан хүн , ер нь зүсэн зүйлийн амьтан буудлаар орж гарч холхиж зарим шөнө унтаж болохооргүй шуугиан гардаг үе ч тохиолдож байсан .

Эх сурвалж: http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=8649 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.