03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Зээлийн батлан даалтын дүнд 1300 ажлын байр шинээр бий болгожээ

Зээлийн батлан даалтын сан, Азийн хөгжлийн банк хамтран энэ сарын 29-30-ны өдөр “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн семинар”-ийг зохион байгуулав.

Уг семинарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа байгууллагуудад  Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан батлан даалт гаргах, уг санг орон нутагт байгуулах зэрэг асуудлыг  хэлэлцсэн байна. Зээлийн батлан даалтын сан  нь одоогоор 360 жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 24.3 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас 59.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлжээ.

Тус сангийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан ярихдаа, “Өнгөрсөн хугацаанд манай сангаас олгосон зээлийн батлан даалтын хүрээнд  1300 ажлын байрыг шинээр бий болгож, 3000 ажлын байрыг хадгалж үлдсэн. Зээлийн батлан даалт бол ашгийн бус нийгэмд чухал нөлөө үзүүлэх томоохон төсөл юм. Манай сан Азийн хөгжлийн банктай хамтран “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газарт өргөн барьсан ” хэмээн онцлон тэмдэглэв.

Б.Мөнхзаяа

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.