03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

АНУ дахь компанийн татвар нь Холбооны улсын ба Мужийн гэсэн 2 төрөлтэй

Татварын бодлого

 АНУ дахь компанийн татвар нь Холбооны улсын ба Мужийн гэсэн үндсэн 2 төрөлтэй  байна. АНУ-ын бүхий л компаниуд адилхан 50,000 ам.доллар хүртэлх орлогод 15%, харин 25,000 –аас дээш бол 25%, 75,000 ам.доллараас дээш бол 34%-ийн Холбооны ашгийн татвар төлнө.
 Мужуудын татвар ноогдуулалт харилцан адилгүй байдаг. Невада, Вайоминг, Техас зэрэг мужуудад татвар 0%-аас эхэлдэг бол Хойд Дакотод 10.5% хүртэл байдаг байна. Жишээ нь: Делавер-8.7%, Калифорни -9.3%, Нью-Йорк -9%.
Түүнээс гадна зарим газарт орон нутгийн татварыг ноогдуулдаг. Өөрөөр хэлбэл, Холбооны, мужийн, орон нутгийн гэсэн 3 түвшний татвар ноогдуулдаг байж болно.

Корпорациуд нь эзэмшигчдийнхээ иргэншил ба харъяаллаас үл хамааран АНУ-д татвар төлөх ёстой. Гэхдээ корпораци нь тайлангийн жилд АНУ-д ажиллаагүй, АНУ-д дансгүй бол, корпорацийн эзэд нь АНУ-ын харъяат биш бол тухайн жилд компанийг татвараас чөлөөлж болно.
 Эзэмшигчид нь АНУ-ын харъяат биш ХХК, нөхөрлөл бие даасан компаниуд нь бүхий л орлогын тайланг гаргана. Гэхдээ зөвхөн АНУ-д олсон орлогодоо л татвар төлнө. Хэрвээ жилийн туршид үйл ажиллагаа явуулаагүй бол ХХК ба корпорациуд нь мужийн хамгийн бага татвар буюу эсвэл тухайн мужийн компани байх эрхтэй байхын тулд төлөх франчайз татварыг төлнө. Ийм төрлийн татвар нь Калифорни мужид 800$ байна. Тус аж ахуй нэгж бүртгүүлснийхээ дараагаас улирлын хугацаанд нэг жилээр урьдчилан төлнө. Делаверт корпораци 50 ам.дол, харин ХХК 100 ам.дол, Нью-Йоркд 925 ам.дол жилийн эцэст төлнө. Энэ нь Невадад 125 ам.дол байна. Тэгвэл ХХК нь Калифорнид үйл ажиллагаанааса олсон нийт орлогодоо нэмэлт татвар төлдөг ажээ.

Америкийн татварын эрх зүй бүхэлдээ Адам Смитийн боловсруулсан зарчмууд дээр тогтдог. Үүнд:
• Татварын шударга хувиарлалт ба хүн амын төлөх боломжийг  тодорхойлсон эхний зарчим нь хэдий чинээ олно төдий чинээ төлнө, гэхдээ тодорхой хязгаартайгаар. Хэрвээ маш ихийг олж байгаа бол багыг төлж болно.
• Татварын тухай ойлголт, түүний эрхзүйн тодорхойлолт ойлгомжтой байх
• Татварын баримт бичгүүдийг хөтлөхөд энгийн хялбар байх
Өнөөдөр АНУ-д хууль тогтоомжийг муухан мэдэг хүн байлаа ч татварын мэдүүлгийг хялбар бөглөх ня-бо бүртгэлийн системийг автоматжуулжээ.
• Татварын албыг үр дүнтэй хэмнэлттэй байлгах. АНУ-ын татварын алба цуглуулсан нийт татварын 0.5%-аас дээшгүй хэсгийг л зарцуулдаг.

2000 онд Холбооны улсын татварын зарцуулалт 1.8 трлн долларт хүрсэн. Үүнийг бараг 63%-ийг боловсрол, эрүүл мэндийн хамгаалалт, нийгмийн халамж зэрэг хүний хөгжилтэй холбоотой  үйл ажиллагаанд зориулсан байдаг.
2006 оны 9-р сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон санхүүгийн жилд АНУ-ын төсвийн алдагдал 296 сая доллар болсон гэж тус улсын Ерөнхийлөгч Жорж Буш мэдэгджээ. Түүний удирдсан Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг 423 сая доллар болно гэж таамагласан ч энэ дүн 30%-р буурсан юм. Энэ нь 2005 оны төсвийн алдагдалтай харьцуулахад нэг их биш, ердөө 20 сая доллараар бага байгаа юм. Үүнийг Блумберг агентлаг “Татвараас хуримтлагдсан төсвийн орлого эрс нэмэгдсэн”-ээр тайлбарлажээ. Харин АНУ-ын

Ерөнхийлөгчийн өөрийнх нь мэдэгдэж байгаагаар, энэ нь татвар ноогдуулалтанд чиглэгдсэн 2001, 2003 оны өөрчлөлттэй шинэчлэлтэй холбоотой аж. Санхүүгийн жилийн эхний найман сард (ө.х, 2005 оны 9-р сарын 20-ны өдрөөс 2006 оны 5-р сарын 20-ныг хүртэл) АНУ-ын төсвийн алдагдал 226.97 сая доллар байсан бол 5-р сарын сарын байдлаар 42.83 сая доллар болсон. Энэхүү 5-р сарын дунд үед Сенатаас дундаж түвшнээс дээш орлого бүхий гэр бүлийн татварыг багасгах ээлжит алхмыг дэмжжээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч “татварыг бууруулснаар Америкийн ажилчид болон жижиг бизнес эрхлэгчдийн гар дээр ойролцоогоор 1.1 триллион доллар үлдсэн. Тэд энэ мөнгөө эдийн засгийн сэргээн босголтонд зориулсан” гэж тэмдэглэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.