03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

АНУ-ын эдийн засагт тулгарч байгаа асуудлуудын тухай бусад орнууд зөвхөн мөрөөдөж л чадна

Эдийн засаг

АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс бөгөөд 2007 онд нэг хүнд ноогдох ҮНБ-ний 43,444 америк долларын үзүүлэлтээрээ дэлхийд 4-рт оржээ. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу худалдааны бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй юм. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал Америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулах давуу талтай. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна.


1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас бага байсан бол 2001 оноос АНУ-ын эдийн засгийн өсөлтийг саарч байна гэж үздэг. Гэсэн хэдий ч 2007 он дахь
ҮНБ –ний 13,543 триллион америк долларын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна.
ҮНБ-ийг Хөдөө аж ахуй 2 хувь , Аж үйлдвэр 18 хувь , Үйлчилгээний салбар 80 хувь бүрдүүлдэг.
Одоо Та сонин сэтгүүлээс Америкт эдийн засаг уналтанд орж, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна, Та ийм үед АНУ-д шинээр компани нээж бизнес эрхлэх шаардлага байна уу? гэсэн асуултыг олж харна. Учир нь тус зах зээлийн уналт  том, жижиг дунд бизнест хэрхэн нөлөөлснийг нэгэн жишээгээр үзүүлбэл, Оракл компанийн хувьцаа ширхэг нь 54$ байгаад 10$ болсон. Иймээс Оракл компаний Ерөнхийлөгч Лари Эллисон урьд нь 54 тэрбум доллартай байсан бол одоо ердөө л 10 тэрбумтан болсон гэсэн үг.
 

Гэвч өнөөдөр АНУ-ын өмнө тулгарч байгаа асуудлуудын тухай бусад орнууд зөвхөн мөрөөдөж л чадна. Үнэн хэрэг дээрээ АНУ-д ажилгүйдлийн түвшин 5.9%-иас хэтрэхгүй байна.
Мөн Америкийн бизнесийн үндсийг жижиг дунд бизнес бүрдүүлдэг. Томоохон бизнесмен өөрийн ажлын байрныхаа 10%-ийг цомхотгосон нь АНУ дахь нийт ажлын байрны 1.8% -ийг эзлэж байгаад, ажилгүйдлийн түвшинг 2000 онд 4.7 %, харин 2002 онд 5.9%-д хүргэсэн байна. Үүнийг сүйрэл гэж үзэж болохгүй шүү дээ.

Дэлхийн эдийн засагт АНУ-ын үндэсний мөнгөн дэвсгэрт-доллар гол үүрэгтэй. Олон улсын нийт бараа экспортлолтын 12.3%-ийг АНУ дангаараа эзэлж байна. Гадаад худалдааны нийт эргэлт 2001 онд 2.35 трлн долларт хүрснээс 1.0 трлн доллартай тэнцэх хэсэг нь экспорт байв. Экспортын гол бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн боловсруулсан бараа 88%-ийг эзлэдгээс машин үйлдвэрлэл 54% юм. Импортонд ч ялгаагүй аж үйлдвэрийн боловсруулсан бүтээгдэхүүн 90%-ийг эзэлж, машин үйлдвэрлэлийн бараа 46.5% нь байдаг. Гадаад худалдааны гол түнш нь Канад улс юм. Канад улс руу  нийт экспортын 23% буюу 179 тэрбум доллар, харин импортын 18.8% буюу 229 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлэгддэг. 2001 онд ДНБ 10.3 трлн долларт хүрч, нэг хүнд 36.6 мян. доллар оногдож байв. 1959-2001 оны хугацаанд эдийн засгийн өсөлт жилд дунджаар 3.5%-тай байжээ.

Зарим эх сурвалжийг: http://www.mongolianembassy.us


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.