03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

АНУ-д амжилттай бизнес эрхэлж байгаа хэн ч ногоон карт авах боломжтой

Бизнес эрхлэх нөхцөл

АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны зээлийн хүү сүүлийн 40 жилд маш бага түвшинд байна. Та өөрийн бизнесдээ зориулж жилийн 5-8% хүүтэй зээл авч болно. 
Жишээлбэл, Та 50 мянган долларын бизнес худалдан авч, үйл ажиллагаагаа явуулахын тулд банкнаас 200 мянган долларын зээл авлаа гэж бодьё. 5 жилийн туршид таны бизнесээ явуулж, банканд жилд 40 мянган доллар буюу сард 3.34 мян.доллар төлсөн. 5 жилийн туршид таны зээл төлөгдөх боловч 50 мянган доллараар худалдан авсан бизнес тань 250 биш харин 300 эсвэл 350 мянган ам.доллар болсон байна. Иймээс та энэ 5 жилийн туршид нэмэлт мөнгө хурааж чадаагүйгээр үл барам тогтвортой орлоготой байгаагүй болж таардаг.  Ийм замаар л Америк дахь жижиг дунд бизнес бүхэлдээ явагдаж,  энд бизнес эрхлэгчид саятан болдог.
Энэ нь жижиг дунд бизнесменүүдийн хувьд бүтэшгүй гэж бодож байгаа бол буруу. Бусад улс орнууд, томоохон хотуудад бизнесийн өртөг хэд байдгийг сонирхоод үзвэл яг л Америкийнхтай ижил байдаг.  
   
 АНУ-д бизнес эрхлэх таатай нөхцлүүд:
• Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын дундаас АНУ-д хамгийн бага татварын хэмжээ үйлчилдэг. Түүнчлэн Невада, Вайоминг мужид татвар огт байдаггүй, жил бүр ердөө бүртгэлийн хураамж 125 долларыг л хураадаг.
• АНУ болон Хамтын нөхөрлөлийн орнуудын хооронд давхар татвар ноогдуулалтаас зайлсхийх тухай гэрээ хэлэлцээр байгуулагдсан тул АНУ-д Та багахан татвар төлснөөр бусад орнуудад албан ёсоор татвараас чөлөөлөгдөнө.
• Хэрвээ компаниа АНУ-д  бүртгүүлсэн боловч компанийн эзэмшигчид нь АНУ-ын байнгын оршин суугч биш бол тухайн компанийн АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна олсон орлогыг татвараас чөлөөлдөг байна.
• Хэрвээ та АНУ-д амжилттай бизнес эрхэлж байгаа бол байнгын оршин суух эрх- Ногоон картыг авах ба 5 жилийн дараа Америкийн иргэн боломж бий.
• ОХУ болон Хамтын нөхөрлөлийн орнуудад Та Америкийн корпорацийнхаа салбарыг нээснээр, салбарынхаа өмч хөрөнгийг оруулахад гаалийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
• Нэмэлт зөвшөөрөлгүй компани нь тусгай зөвшөөрөл шаардагддаг зарим нэг үйл ажиллагаанаас бусад хуулиар зөвшөөрөгдсөн бүхий л төрлийн үйл ажиллагааг эрхэлж болно.
• Та Америкийн томоохон банкуудад данс нээж, корпарацийн болон хувийн зээлийн карт ашиглаж болно.

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.