04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Та Америкт эрхлэх бизнесийнхээ төрлийг сонгосон уу

Өнөөдөр АНУ-д бизнес эрхлэх 4 үндсэн төрөл байна. Үүнд, Хувийн аж ахуй, Нөхөрлөл, ХХК, Корпораци –ийг дурьдаж болно. Эдгээрээс Та:
• Америкт бизнес эрхлэх
• АНУ-д данс нээх
• Байнгын оршин суугчийн статустай болж, магадгүй 5 жилийн дотор Америкийн иргэн болохыг хүсэж байгаа бол цорын ганц зөв сонголт тань Корпораци юм. Энэ боломжийг алдах эсэх нь зөвхөн таны бизнесийн амжилттай холбоотой. 


АНУ дахь Хувийн аж ахуй нь Хамтын нөхөрлөлийн орнууд дахь лицензийн зөвшөөрөлтэй хувиараа явуулж буй үйл ажиллагаатай тохирдог бол, Нөхөрлөл нь хоршоо ба жижиг үйлдвэртэй адил юм. Хувийн аж ахуй, Нөхөрлөлийн гол дутагдалтай тал нь хувийн фирмийн эзэн,  нөхөрлөлийн гишүүдийн аль нэг нь санхүүгийн  ба өмчийн бүрэн хариуцлагатай байдаг явдал юм. Бүртгэлийн баримт бичгүүд дээр эзэмшигчдийн нэрс ба хаяг байдаггүй нь 2 дахь том дутагдал юм.
 Корпорацийн гишүүд буюу хувьцаа зэмшигчид нь хязгаарлагдмал хариуцлагатай байдаг. Корпораци нь бизнесийн илүү тогвортой бөгөөд хамгаалагдсан хэлбэр юм. Корпорацийн дутагдалтай тал нь, давхар татвар төлдөг явдал юм. Өөрөөр хэлбэл, корпораци нь эхлээд өөрийн орлогоос төлөх бө дараа нь хувьцаа эзэмшигчид нь өөрийн хувийн орлогоос татвар төлнө.
 

ХХК нь хувийн аж ахуй болон нөхөрлөлд оногдуулдаг татварын ижил түвшинтэй, Корпорацийн адил гишүүд нь хязгаарлагдмал хариуцлагатай байна.
Корпарацийг байгуулахаас өмнө биш харин үүсгэн байгуулсны дараа компаний үндсэн баримт бичгийг бүрдүүлдгээрээ Америкчууд Европын уламжлалт корпорацийн эрхийн зарчмаас ялгардаг.  АНУ-д компаниа бүртгүүлэхийн тулд, компанийн нэр, хууль ёсны хаяг, албан ёсны бүхий л мэдээллийг тусгасан өргөдлийг Мужийн Нарийн бичгийн даргад өгнө.
Хэрвээ тухайн компани аль нэг Мужийн нарийн бичгийн даргаар бүртгэгдсэн байсан ч гэлээ  Татварын Газарт бүртгэгдээгүй бол, ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй. Иймээс АНУ-д бизнес эрхлэхийн тулд заавал Татварын албанд бүртгүүлнэ. Тус компани АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна бизнес эрхэлж болох уу? гэвэл зарчмын хувьд болно. Гэхдээ АНУ-д албан ёсны асуулга явах үед тухайн компани байхгүй, эсвэл тухайн компани оршин тогтнож байгаа тухай мэдээлэл гарах боловч түүний үйл ажиллагааны тухай тодорхойгүй байдаг.

Түүнчлэн АНУ-д “татвар ноогддоггүй компанийг бүртгүүлэх” нэлээд урт хугацаа шаардсан нарийн төвөгтэй ажил бий. Ийм компаний дүрмийн үйл ажиллагаанд, тухайлбал, орон гэргүй хүмүүсийг халамжлах,  оршин суух хаяггүй хүмүүст зориулсан цайны газар, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийг хамгаалах, ядуу гэр бүлээс гаралтай авьяаслаг хүүхдүүдийг  сургахад зориулсан сан, гудамжны амьтдыг асрах газар, эмчлэгддэггүй болон аюулт өвчнийг эдгээх эм нээх, шинжлэх ухааны сан, амь үрэгдсэн америк цэргүүдийн гэр бүлд туслах сан г.м орно. Татвар ноогддоггүй компани нь тухайн статусыг авахдаа “явуулна” гэж мэдэгдсэн үйл ажиллагаандаа нийт орлогынхоо 80-аас багагүй хувийг зарцуулдаг байх ёстой.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.