04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

"Колумбия коллеж" -н давуутай талууд

Колумбия коллеж нь 1999 оны 10-р сарын 17-нд Манассас, Виржинияд орон нутгийн хөгжин буй үйлдвэрлэл, бизнесийн хэрэгцээг хангах зорилгоор анх байгуулагдаж байсан бөгөөд Сентревиль, Силвэр Спрингэд тус тус салбаруудтай.
2009 оны 5 сард төрийн зээл, тэтгэлэгт програмд (Title IV) оролцох эрхээ авч улмаар 2009 оны 9 сард ТОEFL-ийн албан ёсны тестийн төв ба 2010 оны 2 сараас Prometric тестийн албан ёсны төвийг ажиллуулж эхэлсэн.

Ахмадуудад (GI Bill – Veterans Post 9/11) боловсрол олгох зөвшөөрлөө 2010 оны 9 сард авсан юм. Оюутан болон солилцооны оюутны мэдээлийн системд бүртгэлтэй ба I-20 (for F-1/M-1 visa) мөн J-1 оюутнуудад  DS-2019 олгож гадаадын оюутнууд суралцуулах эрхтэй.
2012 оны 06 сарын 25-аас компьютер, бизнесийн удирдлага, бизнесийн Англи хэл, бага насны хүүхдэд Англи хэл заах, биеийн тамирийн мэргэжлээр бакалавр, магистрийн ангиуд хичээллэх гэж байна.

Сертификат ангиуд

Колумбия коллеж нь төрөл бүрийн мэргэжлийн сертификат олгох ангиудтай. Суралцах хугацаа нь тухайн хөтөлбөрөөсөө шалтгаалан өөр өөр байдаг.

Англи хэлний анги (ESL)

Нийт 6 үе шаттай: өглөө (9:00 am – 1:30 pm), үд (2:00 pm – 6:00 pm), оройн (6:00 pm – 10:00 pm) ангиудтай.
Full time: Даваа – Баасан
Part time: Даваа/Лхагва, Мягмар/Пүрэв
Weekend: Баасан (6:00 am – 10:00 pm), Бямба (9:00 am – 2:00 pm)

 

Компьютерийн үндэс (Computer Basics)

Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн технологийн салбарт ажиллах сонирхолтой оюутнуудад суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэх болно.
Лхагва /Пүрэв (6:00 pm – 10:00 pm)

Гоо сайханч (Cosmetology)

70 долоо хоног, 1500 цаг бүхий гоо сайханчийн ангид оюутнууд үсний дизайн, хумс, нүүрний гоо засал зэрэг өргөн хүрээний дадлага эзэмших болно. Оюутнууд дадлагаа сургуулийн салонд хийх бүрэн боломжтой юм.

 

Тогооч (Culinary Arts)

Тогоочийн анги нь нийт 1,020 цагийн эрчимжүүлсэн онол болон практикийн хичээлээс бүрдэнэ.
Мягмар (9:00 am – 5:00 pm)

Шүдний техникч (Dental Laboratory Technology)

Ийм мэргэжлээр төгсөгчид бүх л төрлийн төхөөрөмжүүдийг ажиллуулж чадах хэрэгтэй ба шүдний эмчид туслах үүрэгтэй чухал мэргэжил юм. Төгсөгчид хувийн шүдний газар, шүдний сургууль, шүдний багж хэрэгсэл үйлдвэрлэдэг газар болон бусад газруудад ажиллах боломжтой юм.

Даваа – Пүрэв (9:00 am – 2:30 pm)

Массаж эмчилгээ (Massage)

Массаж эмчилгээний мэргэжлээр сурах оюутнууд мэргэжлийн массажны талаар онолын бөгөөд практикийн мэдлэгт суралцах бөгөөд хүний биеийн бүтэц болон функцуудыг сайн сурсан байна. Лиценз авах шалгалтад бэлтгэнэ.
Даваа – Пүрэв (5:30 рm – 10:00 pm)

Массаж эмчилгээ (Үргэлжлүүлэн сурах) (Massage Therapy C.E.)

Массаж эмчилгээний мэргэжлээр илүү гүнзгийрүүлэн суралцахыг хүсэгчдэд зориулсан.
Даваа (9:00 am – 6:00 pm)

Асрагч (Nurse Aid)

Энэхүү програм нь нийт 10 долоо хоног, 120 цаг үргэлжлэх бөгөөд үүнээс 80 цаг нь лекц, 40 цаг нь дадлага байна. Өвчтөнийг асрах үндсэн мэдлэг ба чадварыг эзэмшүүлнэ.
Мягмар/Пүрэв (5:00 pm – 10:00 pm)

Англи хэлийг бусад хэлний хүмүүст заах (Teaching English to Speakers of Other Languages)

Энэхүү 10 долоо хоногийн програм нь англи хэл заах хүсэлтэй оюутнуудад зориулагдсан юм.
Пүрэв, Баасан (9:00 am – 3:00 pm)

Хуульчийн туслах (Paralegal)

Энэхүү 20 долоо хоногийн програм нь хуульчийн туслах болох сонирхолтой оюутнуудад зориулагдсан юм.
Даваа/Лхагва (6:00 рm – 9:00 pm)

QuickBooks

Энэхүү 10 долоо хоногийн програм нь QuickBooks программыг заах бөгөөд 4 төрлийн шалтгалтад бэлтгэнэ.
Даваа – Мягмар (6:00 рm – 10:00 pm

Ассошиэйт зэргийн програмууд

Колумбия коллеж төрөл бүрийн ассошиэйт зэргийн ангиудыг санал болгож байна. Програм бүрийн хугацаа оюутнууд ерөнхий мэдлэгийн хэдэн анги авч байгаагаас шалтгаалаад 15-аас 18 сар юм.

Бизнесийн удирдлага (92 кредит)- Business Administration

Энэ програм нь оюутныг бизнесийн захиргааны албанд ажиллахад бэлтгэнэ. Оюутнууд зөвхөн нягтлан бодох бүртгэл, бизнес менежмент, борлуулалт, маркетинг сураад дуусахгүй мөн датабэйс, интернэт болон бусад зүйлсийг сурах болно.
Мягмар/Пүрэв (6:00 pm – 10:00 pm)

Компьютерийн ШУ (92 кредит) – Computer Science

Энэ програм нь оюутныг сүлжээний ба мэдээллийн технологийн мэргэжилд бэлтгэхэд зориулсан. Манай хичээлийн хөтөлбөрт өгөгдлийн систем, вэб нийтлэл, програмчлал, сүлжээний аюулгүй байдал болон бусад зүйлсийг сурах болно.
Лхагва /Пүрэв (6:00 pm – 10:00 pm)

Гоо сайханч (100 кредит) - Cosmetology

Энэ програм нь оюутныг Виржиниягийн гоо сайханчдын зөвлөлөөс авдаг шалгалтад бэлтгэх зорилготой юм. Оюутнууд үсний дизайн, хумс, нүүрний гоо засал зэрэг өргөн хүрээний дадлага эзэмших болно.
Даваа – Лхагва (9:00 am – 5:00 pm)

Тогооч (92 кредит) – Culinary Arts

Энэ програм нь оюутанд Ази болон Европын хүнс, хоолны үндэс, технологийг заах юм. Мөн зөвхөн хоол яаж хийхийг сурах бус мөн ариун цэвэр, яаж ширээ засах талаар сурах болно.
Мягмар (9:00 am – 5:30 pm)

Шүдний лабораторын технологч (99 кредит)

Энэ програм нь оюутанд хиймэл шүд хийхэд сургах юм.
Даваа – Пүрэв (9:00 am – 2:30 pm)

Массаж эмчилгээ (91 кредит) - Massage Therapy

Энэ програм нь мөн лиценз авах шалтгалтад бэлтгэх бөгөөд онолын болон практикийн мэдэгдэхүүнтэй болно.
Даваа – Пүрэв (5:30 pm – 10:00 pm)

Бага насны хүүхдэд англи хэлийг заах (92 кредит) - Teaching English to Early Childhood

Энэ програм нь оюутанд бага насны хүүхдэд англи хэл сурах аргачлал, техникийг заах бөгөөд америк соёлыг мөн заах болно.
Мягмар (9:30 am – 5:30 pm)

Техникийн болон бизнесийн англи хэл (92 кредит) - Business English

Энэ програм нь оюутанд харилцаа холбооны чадварыг эзэмшүүлэх бөгөөд төгсөгчид нь мэдээллийн, худалдааны зэрэг янз бүрийн газар ажиллах боломжтой.
Мягмар (9:30 am – 2:00 pm)

Main Campus: 8300 Merrifield Avenue, Fairfax, VA 22031
Phone: 703-206-0508
Fax: 703-206-0488
www.ccdc.edu
E-mail: admissions2@ccdc.edu – Oюунаа Б.

Centreville Campus: 5940 Centreville Crest Lane, Centreville, VA 20121
Phone: 703-266-0508
Fax: 703-206-0488
E-mail: admissions2@ccdc.edu – Oюунаа Б.

Silver Spring Campus: 12125 Veirs Mill Road, Silver Spring, MD 20906
Phone: 301-929-0565
Fax: 703-206-0488
E-mail: admissions2@ccdc.edu – Oюунаа Б.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.