04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Сакура Үйлчилгээний Төв дараах үйл ажиллагааг явуулж байна

“Cакура” компани Mонголчуудын соёл боловсрол, чөлөөт цагт зориулсан шинэхэн төвийг нээлээ.
Манай төвийн үйлчилгээ: Та бүхнийг Сакура компаниар (2420 Wilson Blvd, 571-970-1094, 703-338-7498) үйлчлүүлэхийг урьж байна. Бид та бүхэнд дaрaaх үйлчилгээг санал болгож байна:

  • Мөнгөн гуйвуулга болон Money Gram үйлчилгээ
  • Ачаа илгээмж (Газар болон агаар)
  • Англи болон уйгаржин монгол бичгийн сургалт (бүртгэл явагдаж байна)
  • Машины түрээсийн үйлчилгээ
  • Үнэгүй интeрнэт өрөөний үйлчилгээ
  • Гоо сайхан  (703)725-5246
  • Монголоос АНУ руу ачаа илгээмж үйлчилгээ (Утас: 99716037)
  • Бэлэг дурсгалын худалдаа
  • Монголоос машин болон барааны захиалга авах үйлчилгээ
  • Оёдол
  • Mонгол бичиг, англи хэл, монгол хэлний сургалт эхэлнэ. (Дэлгэрэнгүй дээр дарж илүү тодорхой сургалтуудын талаар мэдээлэл, цагийн хуваарь, холбогдох утас хаягыг аваарай!)

AНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотноо монголчууд олноор оршин суудаг билээ. Tэнд үйл ажиллагаа эрхэлдэг “Сакура” компани монголчуудын соёл боловсрол, чөлөөт цагт зориулсан шинэхэн төвийг нээгээд удаагүй байна. Манай ажиллах цагийн хуваарь: Mon-Fri 11am-9pm, Sat-Sun 12pm-9pm
Ингээд шинэ оноос эхлэн АНУ дахь монгол соёлын төв, “Сакура” төвтэй хамтран гурван төрлийн сургалт зохион байгуулахаар болжээ. Үүнд, англи хэл, монгол бичиг, мөн гадаад иргэдэд зориулсан монгол хэлний сургалт багтаж байна.

1. Aнгли хэлний хичээл
2011 оны 1 сарын 9-нөөс 3 сарын 6-ныг хүртэл, цагаан сарын амралтыг хасаад найман долоо хоног.
Долоо хоногийн Ням гаригт өдрийн цагаар, Лхагва гаригт оройн цагаар хичээллэнэ.
Англи хэлний хичээлийг Чойжавын Гантулга багш заана. Ч.Гантулга 1995 онд Хүмүүнлэгийн их сургуулийг “англи хэлний багш” мэргэжлээр төгсчээ. Өдгөө монгол соёлын төвийн удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын холбооны нислэгийг удирдах газар (federal aviation administration)-д сургалтын дизайнерийн алба хашдаг.

2. Mонгол бичгийн хичээл
2011 оны 1 сарын 9-нөөс 3 сарын 6-ныг хүртэл, цагаан сарын амралтыг хасаад найман долоо хоног.
Долоо хоногийн Ням гаригт өдрийн цагаар, Лхагва гаригт оройн цагаар хичээллэнэ. Хичээлийн уншлагад монголын түүх, утга зохиолын чухал өв, дурсгалуудыг ашиглахаас гадна монгол хэлний түүхийн талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж байх болно.

Монгол бичгийн хичээлийг доктор Мягмарын Саруул-Эрдэнэ заана.
М. Саруул-Эрдэнэ нь монгол соёлын төвийн тэргүүн, өдгөө АНУ-ын төрийн департаментийн гадаад харилцааны дээд сургуулийн зүүн ази, номхон далайн хэлнүүдийн тэнхмийн багш. 1994 онд МУБИС-ийг “монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр төгсчээ.

3. Гадаад хүмүүст зориулсан монгол хэлний хичээл
Монгол хэлний хичээлийг гадаад иргэдийн цаг, хэрэгцээ, шаардлагад тохируулан ганцаарчилсан болон ангийн зохион байгуулалтаар явуулна. Хүн тус бүрт тусгай хуваарь, хөтөлбөр гаргах боломжтой. Хичээлийг монгол соёлын төвийн гишүүн, төрийн департаментийн гадаад харилцааны дээд сургуулийн багш Цэвээндуламын Наранцэцэг, монгол соёлын төвийн гишүүн Содномын Энхцэцэг нар заана.

Төлбөр, бүртгэл зэргийн талаар холбогдох хаяг, утас:  info@mongolcc.org

703-338-7461

Aнгли хэлний хичээл: 703-861-9331

Mонгол бичгийн хичээл: 202-531-3716

Гадаад оюутны монгол хэл: 202-286-3055

{gallery}fotomedee/sakura{/gallery}

 

 

{jomcomment lock}


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.