04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Америк Монголын бизнес форумыг жил бүр Вашингтон хотноо зохион байгуулдаг

АНУ болон МУ-ын ҮХЯ, МУ-ын ГХОГХА, мөн хоёр улсын ЭСЯ-д хамтран Америк Монголын бизнес форумыг Вашингтон хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.  Энэ нь Монгол улсад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа салбаруудыг дэмжсэн,  2 талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн өндөр ач холбогдолтой  арга хэмжээ юм.  Энд дарж үзнэ үү.
2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Америк Монголын 3-р бизнес форумыг АНУ-ын ҮХЯ дээр зохион байгуулж, АНУ-ын Худалдааны сайд Карлос М.Гүтийррез нээж үг хэлсэн нь Монгол Америкийн эдийн засгийн харилцааг хөхүүлэн дэмжихэд Америкийн тал анхаарлаа өндөр дээд хэмжээнд хандуулж байгаа, энэ тал дээр дорвитой алхмуудыг хийхэд бэлэн байгааг бататгасан явдал боллоо.


Түүнчлэн АНУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Марк Минтон  гурав дах удаагаа Вашингтон хотноо зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааны талаар илтгэл тавьсан нь Америкийн хөрөнгө оруулагч нарт бодит мэдээлэл олгож чадсан юм. Тэрээр монголд хөрөнгө оруулах нөхцлийг тогтворжуулах, төрийн зүгээс хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд бодитой алхам хийх, энэ талууд дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг хүссний зэрэгцээ тус бизнес форумд оролцогчдыг Монголд хөрөнгө оруулалтаа оруулахыг уриалсан юм.

Ийнхүү Америкийн талаас технологийн хөгжлийн өнөө үед газарзүйн байрлалын хувьд хэдий хол ч дэлхийд шилдэг технологи, техник, менежментийн хөрөнгө оруулалтыг татан оруулах нь Монголын талд ашигтай бөгөөд Монголын Засгийн газраас удаа дараа хүсэлт тавин хүлээж байгаа Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг хөндөн авч үзэх үндэслэл бүрдсэн зэрэг нөхцлүүдийг тавьж, шийдвэр гаргах үе дээр ирээд байгааг онцлон илэрхийлсэн юм.
Харин Монголын талыг төлөөлж АНУ дахь МУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Одонжил бизнес форумд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснээр хоёр тал худалдаа эдийн засгийн бодлогын талаар баримталж байгаа өөрсдийн байр сууриудаа харилцан илэрхийлсэн нээлтийн ажиллагаа өндөрлөж, бизнес форумын үндсэн  үйл ажиллагаандаа орсон юм.

Үүнд ГХО,ГХА-ийн орлогч дарга ноён Дугаржав,  “ Монголын хөрөнгө оруулалтын бодлого, боломжууд”, харин ҮХЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга н.Бадарч “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх цогцолбор бодлого ба ЖДҮ-лэл” гэсэн сэдвээр итгэл тавьж, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуулалтанд хариулсан юм.
Мөн энэ удаагийн гурав дахь бизнес форумаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон гол асуудлууд болох
• Эм эмнэлгийн тоног төхөөрөмж,
• Эрүүл мэндийн салбарын бодлого,
• Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зах зээл
• Хөдөө аж ахуй
• Барилгын салбарын талаар  хоёр тал харилцан саналаа илэрхийлж,
бизнесменүүд өөрсдийн тодорхой ойлголтуудаа  нэгтгэсэн юм.

Америкийн зах зээлд нэвтрэх, эндээс хамтран ажиллах түншээ тодорхойлох, бизнесийн шинэ санаа олохыг хүссэн Монголын бизнесменүүд, ажил хэрэгч хүмүүсээр жил ирэх тусам улам нэмэгдэж байгаа уг форумд оролцогчид Вашингтон хотноо  зохион байгуулагдсан хуралдааны дараа бизнес уулзалт, аялалаар Чикаго, Лос-Анжелос, Сан франциско хотуудыг зорьсон юм.  Ийнхүү туршлага судалж, бодит мэдээлэл олж авах боломж олгогдсны зэрэгцээ тус Монгол Америкийн 3-р бизнес форум нь хоёр улсын хоорондох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ болсон гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Үүнд гагцхүү хоёр талын хичээнгүй идэвх зүтгэл, Засгийн газар хоорондын нааштай, алсын хараатай дэмжлэг чухал юм.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.