04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Хоёр ард түмний харилцаа улам өргөжиж байна

Өнөөдрийн байдлаар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марк К Минтон 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Хашбазарын Бэхбат 2008 оны  4 дүгээр сарын 9-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьснаар үүрэгт ажилдаа оржээ. Энд дарж үзнэ үү.
Америкийн тал байнгын ЭСЯ–аа хоёр улс албан ёсоор димломат харилцаа тогтоосноос хойш 1 жилийн дараа буюу 1988 oны 4 дүгээр сард Улаанбаатарт, харин манай улсаас байнгын ЭСЯ–аа Вашингтoн хотноо 1989 oны 3 дугаар сард тус тус нээсэн юм. Одоогоор 5 дахь МУ-ын Элчин сайд АНУ-д томилогдоод байна.

Монгол Улсын ЭСЯ
2833 M Street NW
Washington DC 20007
Утас: (202)-333-7117 ext. 107 & 108
Факс: (202)-298-9227
И-майл: monconsul@mongolianembassy.us
Вэбхуудас: http://www.mongolianembassy.us/

Чөлөөт ардчилсан нийгмийн он жилүүдэд хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжихийн хирээр хоёр ард түмний солилцоо улам өргөжиж байна. Албан бус баримтаар, нийт 20000 орчим Монголчууд АНУ-д ажиллаж амьдарч, суралцаж байгаагаас Чикаго, Сан-Франциско, Вашингтон хот орчимд хамгийн олон Монголчууд буюу тус бүрд нь 3000 гаруй иргэд оршин сууж байна. Энэ талаар 2008 оны 5 дугаар сарын 11-ны өдөр МУ-ын ЭСЯ-н дээр зохион байгуулагдсан Монгол судлалын 2-р бага хурал дээр тавигдсан итгэлийн үеэр зарим тоон баримтуудыг нэгтгэн харуулсан юм. Энд дарж үзнэ үү.

Тэгвэл АНУ-ын бизнесменүүд Монголыг сонирхох явдал нэмэгдэж, МУ-ын ЗГ-ын хүсэлтээр нийт 110 гаруй Энхтайвны Корпусын сайн дурын ажилтнууд 2,2 жилийн хугацаатайгаар бүх аймаг сумдад маань ажиллаж, англи хэл заах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. “Таны төлөө эх орон тань юу хийх вэ гэхээс илүүтэй Та эх орныхоо төлөө юу хийж чадах вэ? гэж өөрөөсөө асуу“ хэмээн хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннидигийн санаачилгаар байгуулагдсан Энхтайвны корпус нь дэлхийн улс орнуудад Засгийн газрынх нь хүсэлтээр сайн дурын ажилтнуудаа илгээж, англи хэл, соёл түүхээ сурган дэлгэрүүлэх үйлст хувь нэмрээ оруулаад зогсохгүй, тухайн орныхоо соёл заншил, ахуй амьдралтай танилцаж, эргээд Америк эх орондоо түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай билээ. Тэд Монгол нутгийн минь өнцөг булан бүрт очиж, тухайн орон нутгийн иргэдтэй адил нөхцлөөр амьдарч, Монгол хүмүүстэй хамт гэрт сууж, гал түлэн хоолоо базааж, Монгол ахуй соёлыг мэдрэн, Монгол хэлийг сурдгаараа онцлог юм. Эдгээр сайн дурынхнаас АНУ-даа эргэж ирээд, Монгол хүний тогтвортой хөгжлийг дэмжихэд үргэлжлүүлэн анхаарч, Монгол улс руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “Монголын андууд” Төрийн бус байгууллагад нэгдсэн хэсэг бүлэг ч байна. Энд дарж үзнэ үү.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжихийн хирээр хууль эрхзүйн зохицуулалтыг хийж, газар нутгийн хувьд хэдий хол ч хоёр зах зээлийг нээлттэй болгож байна. Үүний нэг жишээ бол, 2008 оны 7 сарын 9-нд Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-аас Монголын Үйлдвэр Худалдааны Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран АНУ-ын Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд Монголоос АНУ руу гаалийн татваргүй экспортлох оёмол сүлжмэл гар урлалын баталгаажуулсан бүтээгдэхүүний тухай гэрээний ёслолын ажиллагааг зохион байгуулсан явдал юм.  Энэ хөтөлбөрөөр Монголоос бөс даавуун бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр гаалийн татваргүй оруулахад “Гараар нэхсэн буюу ардын урлагийн” шинжтэй гэдгийг нь баталсан гэрчилгээ байхад л хангалттай юм.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.