04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Монголд АНУ-ын Мянганы Сорилын Сангийн компакт гэрээг хэрэгжүүлж эхэллээ

Мoнгoл Улс, АНУ–ын хooрoнд 1987 oны 1 дүгээр сарын 27–нд диплoмат харилцаа тoгтooж, өнгөрсөн онд 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ тэмдэглэлт жилийн хүрээнд, МУ-ын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр АНУ-д албан ёсны айлчлалыг хийсэн нь онцлох үйл явдал байлаа.
2007 оны 10 дугаар сарын 22-29-ны өдрүүд болсон энэ дээд хэмжээний айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн санаачилгаар байгуулагдсан Мянганы Сорилтын Сан (МСС)-гаас олгох 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийн компакт гэрээнд талууд гарын үсэг зурсан нь дэлхийн олон улс оронд ардчилал шударга ёс хүчтэй хөгжиж ирсэн 1990-ээд оноос хойш хоёр орны харилцаа богино хугацаанд эрчимжиж,  иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг баталсан арга хэмжээ болсон юм.

Уг үйл явц 3 жил гаруй хугацаанд үргэлжилж шийдвэрлэгдсэн бөгөөд Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, АНУ-аас МУ-ыг үнэлэх байр суурийн хувьд ач холбогдолтой, үр өгөөжтэй, бодит алхам болсон гэж үзэж болно. Учир нь Мянганы сорилтын корпорацийн Захирлуудын зөвлөл 2004 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Мянганы сорилтын сангаас эхний ээлжинд тусламж хүртээх 16 орны жагсаалтыг баталж, тус жагсаалтад Монгол Улс орсон болно. Энэ сангийн шугамаар Монголд хэрэгжүүлэх төслийн саналыг хэлэлцэж, 2007 онд батлах хүртэл талууд ихээхэн хэмжээний идэвх зүтгэл гаргасан юм. Үүний нэг нь Монголд эрүүл нийгмийг бүтээх, авилгал, хээл хахуультай тэмцэх үйл ажиллагааг бүх нийтийн үйл хэрэг болгоход чиглэсэн дорвитой алхмууд МУ-ын хэмжээнд өрнөсөнд оршино.

Энэ талаар баталгаа болгож, зөвхөн Азийн орнуудын хөгжил дэвшил, улс төр нийгэм, эдийн засгийн хүрээнд судалгаа явуулан, тухайн орны онцлогт тохирсон  төслийг боловсруулах ажлыг  50 жил явуулж буй АНУ-д төвтэй “Азийн сан”-гаас гаргасан дүгнэлтийг дэлгэн харуулах нь илүү оновчтой тайлбар болно гэдэгт итгэлтэй байна.
Азийн сан нь Монголд салбараа нээгдээд 17 жил болохдоо, авлигын тvвшин тогтоох  судалгааг 5 дахь удаагаа явуулж, өөрсдийн гаргасан дүгнэлтээ 2008 оны 3 сард олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараажээ. Үүнд, сүүлийн 2 жилд МУ-ын ЗГ-аас авсан арга хэмжээнүүд нь авилгалыг бууруулахад нааштай үр дүнг авчирсан гэж үзэж байна. Бүр тодруулбал, сүүлийн 6 сард, хээл хахуульд холбогдсон өндөр албан тушаалын хүмүүст хариуцлага хүлээлгэх явдал хуулийн хүрээнд шударга явагдах боллоо.  Мөрдөн байцаалтын явцад Дунд болон Өндөр албан тушаалтнуудын  авилгалтай холбоотой хэргийг илрүүлэн, таслан зогсоож байна.   Энд дарж үзнэ үү.

Түүнчлэн, “авлига єгєхгvй” гэсэн иргэдийн тоо нэг жилийн дотор 34.1 хувиас 42 хувь болтлоо єссєн нь нийгмийн дунд авлигыг жигших болсон төдийгүй Авлигатай тэмцэх газар, ЗГ-аас явуулж буй авлигаас урьдчилан сэргийлэх, энэ талаар олон нийтийг соён гэгээрvvлэх vйл ажиллагааг идэвхтэй явуулсны үр дүн гэжээ. Мөн  иргэдийн 61 хувь нь “авлигыг аль ч тvвшинд хvлээн зєвшєєрєх боломжгvй” хэмээсэн нь дэвшилтэт єєрчлєлт  юм гэж тайлагнажээ.
АНУ-аас МУ-ын хөгжил дэвшил, ардчиллыг дэмжиж олгосон 285 сая ам. долларын тусламжаас эрvvл мэндийн салбарт 17 сая доллар, Боловсролын салбарт 25 сая, тємєр замын шинэчлэлд 189 сая доллар зарцуулах юм байна.
Мєн хєрєнгийн бvртгэлийн системийг сайжруулах тєсєл нь хоёр шатлалтайгаар хэрэгжинэ. Vvнд хот суурин газар тэр дундаа аймаг нийслэлийн захын хорооллуудын иргэдэд хашааны газраа хувьчилж авахад нь дэмжлэг vзvvлэх, мєн хот орчмын газар буюу бэлчээрийн газрыг хамгаалах чиглэлээр тєслvvдийг хэрэгжvvлэх бєгєєд тєслийн эцэст 300 орчим фермерийн аж ахуй байгуулах юм байна. Энэ хоёр тєсєлд нийтдээ 25 сая ам.доллар зарцуулна.

АНУ-ын Мянганы Сорилтын Сан (МСС)-гийн Монголыг хариуцсан захирал Роберт Рийд АНУ, Монголын хооронд байгуулсан Компакт гэрээний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлэхээр 2008 оны 3-р сарын 7-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж,  тус гэрээний дагуу хэрэгжих эрүүл мэнд, мэргэжлийн болон техникийн боловсрол, хөрөнгийн бүртгэл болон төмөр замыг сайжруулах төслүүдийн талаар тус Яамдын сайд нартай ярилцаж, Монголын МСС-гийн Удирдах Зөвлөлийн хуралдааныг хийж, Монголд хэрэгжих төслүүдийг удирдан хянах үүрэг бүхий голлох 12 албан тушаалтныг томилох ажилд анхаарлаа хандуулжээ. Одоогоор тэрээр 2008 оны 4 сарын сүүлээс эхлэн Монголд суурин сууж, 5 жилийн хугацаанд Компакт гэрээ хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж байна. Тэгвэл Монголын талаас МСС-гийн гvйцэтгэх захиралаар С.Баярбаатар, Vндэсний зєвлєлийн ерєнхий нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа нар ажиллаж байгаа юм. Энэ төслийн нээлтийн ёслолын ажиллагааг 2008 оны 5 дугаар сар 30-ны орой Хаан  палас зочид буудал зохион байгуулж,  МУ-ын Ерєнхийлєгч Н.Энхбаяр, АНУ-аас Монголд суугаа Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин сайд Марк К.Минтон, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн тєлєєлєгчид, Засгийн газрын гишvvд, Монголын МСС-гийн ажилтнууд оролцжээ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.