04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД ОРОХ ХҮН "ШУДАРГА" БАЙХ ЁСТОЙ

АНУ-ын Харвардын их сургууль оюутнуудаасаа хуулахгүй гэсэн амлалт авах “нэр төрийн дүрэм” гэгчийг танилцуулах гэж байна.
Аливаа бие даах ажилдаа хүний бичсэн ном, зохиолыг хуулахгүй байх амлалтыг оюутнуудаараа олон нийтийн өмнө авахуулж байх болсон АНУ-ын нэр хэндтэй, анхны сургууль нь Харвардын их сургууль болох юм.
Тус сургууль 2012 онд хуулахтай холбоотой томоохон шуугианд холбогдсон билээ.

2015 оны элсэгчдээсээ эхлэн Харвардын их сургууль “шударга байдлын” амлалт авах аж.
“Нэр төрийн дүрэм” хэмээх дүрмийг АНУ-ын зарим сургуульд хэрэглэдэг. Шалгалтын үеийн хуулах үзэгдэл болон даалгавраа интернэт зэрэг эх сурвалжаас хуулахтай тэмцэхээр ийм дүрмийг гаргадаг байна.
Ийм шаардлагыг Харвардын их сургуулийн оюутнуудад урьд нь тавьдаггүй байжээ.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.