04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

1776 онд Америкийн Нэгдсэн Улс мэндэлжээ

Түүх, гарал угсаа
Хүн төрөлхтний соёл иргэншил томоохон голуудын сав газраар төвлөрч ирсний адил Хойд Америкийн зүүн эрэг буюу Атлантын далай орших хэсгээс үргэлжлэх Потамок голын ай саваар эртний Индиан омгийн овог, аймгууд зургаан мянган жилийн тэртээгээс суурьшиж иржээ.
Өөрөөр хэлбэл, АНУ-ын түүх нь 1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн колониудаас эхэлнэ. Энэхүү эх газарт 1606 онд  Английн цэргийн жанжин Жонн Смит хөл тавьснаар Америк дахь анхны Европ хүн болсноор барахгүй Жамес Таун нэртэй сууринг байгуулжээ.

Түүхэнд тэмдэглэснээр, суурины  анхны Англи иргэдийн нэг Жонн Ролфе Индиан омгийн ахлагч Повахатаны охин Покахантастай гэрлэсэн нь цагаачид болон нутгийн уугуул иргэдийн хоорондох энх тайван байдлыг найман жил хадгалжээ. Харин Америкт хамгийн анхны Африк иргэдийг 1619 онд боолчлохоор авчирсан байдаг. 
Тухайн зууны сүүлээр Жанжин Роберт Трүүпээр ахлуулсан Ирланд Шотланд үндэстний өөр нэгэн бүлэг иргэд бүс нутагт ирж, мөн л Потамок голын хоёр эргээр ЖамесТаун, Александриа сууринг байгуулсан түүхтэй.
Ийнхүү  анхны цагаач иргэд ирснээс хойш 1776 оны 7- р сарын 4-нд Хойд Америк дахь Британий колониуд салан тусгаарлаж, тусгаар тогтнолын төлөөх хувьсгалыг удирдсан цэргийн жанжин Жорж Вашингтон Америкийн анхны Ерөнхийлөгч болжээ.

Энэ түүхэн өдрийг АНУ-ын төрсөн өдөр буюу Тусгаар тогтнолын баярын өдөр болгон өнөөг хүртэл тэмдэглэдэг төдийгүй 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгдсөн юм. 1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь 13 муж улс бүхий Холбооны улс болж анхлан байгуулагдсан бөгөөд XIX, XX зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдснээр тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжөөд байна.
1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үеүд гэж үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.