04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

2008 оны байдлаар АНУ 304 сая орчим хүн амтай байна

Газарзүйн байрлал, хүн ам
Хойд Америк тивд орших Үндсэн хуульт, Холбооны Бүгд Найрамдах АНУ нь хойд талаараа Канад, урд талаараа Мехсик улсуудаар хиллэх  Атлантик, Номхон далайн хоорондох хуурай газарт байрладаг. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд 4-р байрт орно. Тус улс 9,83 сая км2 газар нутагтай.
АНУ нь эх газар дахь 50 муж, Колумбын тойргоос гадна Номхон далай дахь Хавай муж ба Канадын хойно орших Аляска мужаас бүрэлдэнэ.
Хүн амын тоогоороо дэлхийд эхнээсээ 3-рт орно. 2008 оны байдлаар АНУ 304 сая орчим хүн амтай байна.

Үүнээс 1991-2001 онуудад цагаачлан дүрвэн ирэгсэд 8.1 саяд хүрсэн нь хүн амыг 35%-р өсгөхөд нөлөөлсөн. Урьдчилсан судалгаагаар, 2050 он гэхэд хүн амын тоо 402.4 саяд хүрч, нийт хүн амын 52.8%-ийг цагаан арьст, 13.2 %-ийг африкийн америкчууд, 24.3 %-ийг испани хэлтэй, 8.9%-ийг азиас ирсэн америкчууд, 0.8%-ийг энэтхэг, эскимос, алеут үндэстэн эзэлнэ хэмээн тооцоолжээ. Хүн амын 27,1 хувь нь 18 хүртэлх насных бөгөөд дундаж наслалт 75. Хүн амын нягтшил 31 хүн/ км2, энэ үзүүлэлтээрээ дэлхийд 144-рт орно.
Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг. Нийслэл Вашингтон хот 638,5 мянган хүн оршин суугчтай. Харин АНУ-ын хамгийн том хот Нью-Йорк, түүний дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.
Хүн амын олонх нь Христийн шашны протестант болон католик урсгалуудыг шүтдэг. Үндсэн хэл нь Aнгли.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.