04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

АНУ-д улс төрийн 21 нам байдаг

Улс төрийн гол намууд
АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан Бүгд Найрамдах Нам /1854 онд байгуулагдсан/, Ардчилсан Нам /1828 онд байгуулагдсан/ хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар ирэв. Эдгээр намын үзэл баримтлалд зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал демократ гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй.
Мужийн ба орон нутгийн удирдлага

 Небраски мужаас бусад мужуудын хууль тогтоох хурлууд нь 2 танхимаас бүрдэнэ. Хууль тогтоох хурлуудын гишүүдийг тойргоор хүн амын тоотой ижилтгэн сонгодог. Мужийн амбан захирагч ихэвчлэн 4 жилээр сонгогдон, Мужийн гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг.
Бүх мужууд нь өөр өөр эрх мэдэл бүхий тойргуудад хуваагдана. Тойргуудын ихэнх нь шүүх системийн нэгж болдог. Иргэний байдал ба өмчийн эрхийн тухай бүртгэлийг хөтлөх, эрх хамгаалах үйл ажиллагаа болон барилгын ажил, замын ажил зэргийг хийж гүйцэтгэдэг байна.
Хот, тосгон, суурин зэрэг багаахан орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн удирдах байгууллагууд нь нэлээд эрх мэдэлтэй байх бөгөөд эдгээр хүн ам суурьшсан газруудад хил дээр амьдарч буй иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эрхтэй байдаг. Хотуудын ихэнхийг тэр тусмаа томоохон хотуудыг Хотын дарга ба Хотын зөвлөл удирддаг.
Мужийн ба орон нутгийн төсөв буюу Мужууд, тойргууд болон хотуудын сан хөмрөгийн гол үндсэн эх булаг нь Өмчийн татвар ба Эргэлтээс авах татвар юм. Түүнчлэн ихэнх мужууд болон зарим хотуудад Ашгийн татвар авдаг ч түүний ач холбогдол бага. Холбооны Засгийн газар нь мужуудын төсөв болон орон нутгийн төсвийн орлогын хэсгийн 1/4-ийг хангах боломжтой.

Зарим эх сурвалжийг: http://www.mongolianembassy.us


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.