04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Ерөнхийлөгчийн гарт гүйцэтгэх засаглал багтдаг нь төрийг хүчирхэг, шуурхай болгожээ

Төрийн байгууламжийн тогтолцоо
 
1787 онд батлагдсан анхны Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлтийг оруулан дагаж мөрдсөөр ирсэн. АНУ нь Ерөнхийлөгчийн засаглалтай, Холбооны БНУ юм.
Өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг Сенат ба Төлөөлөгчдийн танхимаас бүрдэх 2 танхим бүхий Конгресс хэрэгжүүлдэг. Конгресс нь татвар ноогдуулалт, гадаад улс орнуудтай болон муж улсууд хооронд хийх худалдааг зохицуулах, дайн зарлах, зэвсэгт хүчнийг бүрдүүлэх, санхүүжүүлэх гэсэн үндсэн эрх мэдэлтэй байдаг. Конгресс улирлын чанартай ажиллах бөгөөд жил бүр Конгрессыг зарлан хуралдуулдаг.

Конгрессын дээд танхмын гишүүд буюу сеноторуудыг 1913 онд хүчин төгөлдөр болсон 17-р өөрчлөлтөөр, Мужийн бүх нийтийн сонгуулиар сонгох болсон. Сенат нь Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн төрийн өндөр албан тушаалын томилгоо болон олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг дэмжих буюу түдгэлзэх г,м  онцгой эрх эдэлдэг .

Муж тус бүрээс 2 сенаторыг 6 жилийн хугацаатайгаар сонгоно. Өөрөөр хэлбэл, Сенатын танхим нь 100 гишүүнтэй. Үндсэн хуульд тодорхойлсноор, сонгогдож буй муждаа 9 жилээс багагүй хугацаанд амьдарсан 30-аас дээш насны, АНУ-ын иргэн сенатораар сонгогдох бүрэн эрхтэй бөгөөд тус муждаа амьдрах ёстой. АНУ-ын дэд Ерөнхийлөгч нь Сенатын тэнхмийн тэргүүлэгч байна. Дэд Ерөнхийлөгчийг эзгүйд хурлыг тэргүүлж явах Түр тэргүүлэгчийг сенат өөрийн бүрэлдэхүүнээс сонгодог.
Конгрессын доод танхим нь улс орны бүхий л хүн амыг төлөөлж чадах Төлөөлөгчдийн танхим юм. Тус тэнхим 435 төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд Муж тус бүрээс 1-ээс доошгүй байхаар, хүн амын тоотой пропорцианалиар 2 жилийн хугацаатай сонгодог. Төлөөлөгчөөр нэр дэвшигч нь 25-аас дээш насны, АНУ-ын иргэнээр 7-оос доошгүй жил болсон, сонгогдож буй муждаа амьдардаг байх ёстой. Төлөөлөгчийн тэнхмийн дарга буюу Спикерийг танхмийн гишүүд сонгоно.

Конгрессын ажлын хэсэг нь Сенатын 16 байнгын хороо, Төлөөлөгчдийн тэнхмийн 19 байнгын хорооноос бүрдэж, хуулийн төсөл бэлтгэж, хянаж үзэх ажлыг гүйцэтгэдэг. Аль ч танхим хууль санаачлах эрхтэй боловч санхүүгийн хуулийн төслийг зөвхөн Төлөөлөгчдийн танхим санаачилна. Танхимаас өргөн барих хуулийн төсөл нь зохих хороогоор дамжин, тус байнгын хорооноос дэмжсэн тохиолдолд Бүх танхимаар хэлэлцэгдэнэ.
АНУ-ын Үндсэн хуульд зааснаар, гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ. Тэрээр Цагаан ордонд үйл ажиллагаагаа явуулж, 15 сайдаас бүрдэх зөвлөл, 60 гаруй  Холбооны Засгийн газрын дэргэдэх байгууллага, түүний бүрэлдэхүүнд багтах системийг удирдан чиглүүлнэ. АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар /Төрийн нарийн бичгийн дарга гэх/ нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.

Ерөнхийлөгчийн гарт  гүйцэтгэх засаглал тэр чигээрээ багтдаг нь тэр хэмжээгээрээ чухал шийдвэрийг шуурхай гаргах боломжтой байдаг байна. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил ч 2000, 2004 оны 11 дүгээр сард явагдсан сонгуулиар Ерөнхийлөгч Жорж Буш улиран сонгогдож,Төрийн тэргүүн ба Засгийн газрын тэргүүний үүргийг 8 жил гүйцэтгэлээ.  
АНУ-ын 50 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Буш 1946 онд төрсөн, бага насаа Техасын Мидлэнд, Хьюстон хотуудад өнгөрүүлсэн. Йелийн их сургууль төгссөн. Харвардын их сургуульд суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 1975 оноос эхлэн газрын тос, байгалийн хийн бизнест ажиллаж эхэлсэн. 1994 онд Техас муж улсын захирагчаар сонгогдсон төдийгүй 1998 онд дахин сонгогдон ажиллаж байсан улс төрийн лидер, бизнесмен юм.

1951 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, Ерөнхийлөгч 2 удаа сонгогдох эрхтэй буюу эрх мэдлийг үргэлжлүүлэх хугацаа нь 8 жилээс дээшгүй байна. АНУ-д төрсөн, 35-аас дээш насны, 14-өөс доошгүй жил АНУ-ын нутаг дэвсгэр дээр амьдрагч иргэн Ерөнхийлөгчөөр сонгогддог.
Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг Сенатын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч томилдог. Үндсэн хуульд Шүүх засаглалын бүтцийг тодорхойлоогүй гагцхүү Дээд шүүхийг байгуулах талаар заасан байдаг. Шүүгчид нь сайн ажиллаж чадвал насан туршдаа өөрийн албан тушаалдаа байх боломжтой. Бусад 94 шүүхийг Конгресс байгуулдаг.Үүнд АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.

Үндсэн хуульд зааснаар, Нийт үндэстний шүүх засаглал хязгаарлагдмал байдаг. Холбооны шүүхүүд Үндсэн хуулийн тайлбар, улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээртэй холбогдон гарсан бүхий л хэргүүд, АНУ-д суугаа гадаадын димломатуудад хамраах хэрэг, далай тэнгисийн эрх зүйтэй холбогдсон хэргүүд, АНУ оролцогч нь болсон аливаа маргаан, хоёр муж болон мужуудын хоорондын бүхий л маргаан, мужуудын иргэдийн хоорондын маргаан, муж болон түүний иргэний гадаад иргэний хоорондын маргаан зэрэг асуудлуудыг хянан шийдвэрлэдэг байна.
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.