03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Америкийг зорих виз мэдүүлэгчдийн эхний алхам

Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс нь Америк болон Монгол иргэдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Холын Америкийг зорихоор шийдсэн өөр өөрийн зорилго өвөртөлсөн иргэд урьдчилан онлайнаар захиалсан виз мэдүүлэх өргөдлийн дагуу еглеений 8:30 – 10:30 цагийн хооронд ирж, гадаад паспорт болон еерийн зураг бүхий биеийн байцаалт (иргэний/жолооны үнэмлэх)-аа шалгуулан Консулын хэлтэст нэвтрэн ярилцлага өгдөг.
Жилд 10000 Монгол иргэд виз мэдүүлэх хүсэлт гаргадаг бол өдөрт дунджаар 35-50 хүнд үйлчилдэг гэсэн үг.

Иймээс Та АНУ-ын консулын ажилтны асуултанд оновчтой хариулах, тус улсыг зорих гол зорилгынхоо хүрээнд хийгдэх ажлууд, холбогдох баримт материал, ирээдүйн төлөвлөгөө, түүнд шаардагдах хөрөнгө санхүүгийн баталгаа, очоод байрлах газар, зочид буудал, таньж мэдэх, танд тусалж газарчлах хүмүүсээ үнэн зөв мэдээлж итгэл төрүүлэх эсэхээс виз олгогдоно.
Тухайлбал, хувийн ажиглалтаас харахад виз мэдүүлэгч, консулын ажилтан хоёрын хооронд өрнөсөн дараахь ярилцлагуудаас Та хэнд нь виз олгохоор шийдснийг бараг таамаглана гэж бодож байна.
Нэгдүгээрт, улсын тэтгэлгээр АНУ-д магистрын сургалтанд явахаар виз мэдүүлж буй бүсгүй, англи хэл мэдэхгүй тул орчуулагчаар дамжин ярилцлага өгөв. 
- Та англи хэлгүй байж, яаж магистрын зэргээ хамгаалах вэ? 
- (бага зэрэг түгдэснээ) Очиж байгаад нэг сар хэлний курст сурна. Би улсын тэтгэлэгт хамрагдсан.
Хоёрдугаарт, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр хэлний сургалтанд хамрагдах зорилготой яваа нэгэн компаний менежер бүсгүй тийм сайн биш ч англиар харилцана.
- Ямар зорилгоор Америк явах гэж байгаа билээ?
- Би англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, эргэж компанидаа ирээд карьераа өсгөнө. Манай компани намайг дэмжиж байгаа, ирээдүйгээ менежерээс дээш байр суурьтайгаар төсөөлж байна. Энэ нь компанид маань, надад ч ашигтай юм.
Гуравдугаарт, Хотоос зайдуу фирмерийн аж ахуй  эрхэлдэг, саалиа аваад амьдралаа төвхнүүлж санхүүгийн хувьд ямар ч бэрхшээлгүй болсон, нас тогтсон хүн (англи хэл мэдэхгүй) Америкт аялахаар шийджээ.
- Танд таньж мэдэх хүн Америкт байгаа юу? Та аялаад ирж чадах уу?
- Ахад нь таних ах дүү, найз нөхөд байхгүй.
- Уучлаарай, Таны охин .... чинь Америкт байгаа юм биш үү?
- Өө, ....(хэлэх үггүй гацав)

Таны бүрдүүлэх баримт бичгүүдээс гадна танд оногдох 3-5 минутын хугацаанд Та хэр үнэмшилтэй, үнэхээр өөртөө итгэлтэй байгаа эсэх, явах зорилгоо зөв тодорхойлсон эсэхэд эргэлзээ байхгүй Консулын ажилтанд итгэл төрүүлэх нь хамгийн чухал хэмээн 2007 онд Монгол улс дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Лиза К.Коннер сэтгүүлчдэд хийсэн АНУ-ын ЭСЯ-ны нээллтэй өдөрлөгийн үеэр хэлж байсныг тодхон санаж байна.  Үүнийг гарчиглаж байгаа хүний нэгэн адилаар, дээрх 3 хүний дундах нь буюу хэлний курст явах залуухан бүсгүй –“Та Америк оронд тавтай морилно уу, визээ ирж аваарай” гэсэн үгсийг сонссон. Нөгөө хоёрт нь, уучлаарай гээд бичиг баримтыг буцааж өгөхөд, эхний эмэгтэй хараал урсган, улсын зардал гээд байхад, за тэгвэл тэр Америк руу чинь хэзээ ч явахгүй гэсээр гарахад, нас тогтсон эр нөгөө л хэлэх үггүй гацсан шигээ дуугүй, өөртөө гэмшсэн шинжтэй явж одсон юм.
Иймэрхүү дүр төрх АНУ-ын ЭСЯ-ны консулын хэлтэс дээр Америкийг зорихыг хүссэн олон мянган Монголчуудын дунд давтагдаж, Консулын хэлтэсийн цөөхөн ажилтнууд өөрсдөдөө давагдахаар ачаалалтай ажилласаар байна. 

Консулын хэлтэс танд үйлчлэх ажлынхаа хүрээнд таны лавлах мэдээлэлд Мягмар гаригаас бусад бүх едрүүдэд 3:00-4:00 цагийн хооронд хариу өгөх тул Та доорх утас, электрон шуудангаар холбогдож болно.

АНУ-ын Элчин сайдын яам
Улаанбаатар хот
11-р хороолол (Их тойруу гудамжнаас холгүй)
Утас: (976-11)-329-095
Э-шуудан:cons@usembassy.mn
 
Визний хураамж 131 ам.долларын төлбөр(2008 оны байдлаар)-ийг Та Худалдаа Хегжлийн Банканд тушаасныхаа дараа виз мэдүүлэх ярилцлагын цагаа товлох хэрэгтэй. Үүний тулд:
 http://mongolian.mongolia.usembassy.gov/how_to_schedule_an_interview.html гэсэн вэбхуудсанд нэвтрэн DS-156 электрон маягтыг бөглөсний дагуу Таны өгсөн э-шуудангийн хаягаар хариу ирдэг. 
АНУ руу явахаар товлосон өдрөөсөө нэг сар, таван долоо хоногийн өмнө виз мэдүүлэх нь чухал. Виз мэдуулэгч 16-45 насны бух эрчууд DS-157 маягтыг давхар беглех шаардлагатайг анхаарна уу. 
Улаанбаатар хот дахь тус Консулын хэлтэс АНУ руу түр хугацаагаар зорчих хүсэлтэй Монгол иргэдэд цагаачлалын бус виз олгодог. Харин Цагаачлалын визтэй холбоотой бүх асуудал БНСУ-ын Сеүл хот дахь АНУ-ын Элчин Сайдын Яаман дээр шийддэг тул  http://usembassy.state.gov/seoul эсвэл АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын http://uscis.gov хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг үзээрэй.
Өөрөөр хэлбэл, АНУ-ыг зорихыг хүссэн виз мэдүүлгийн өргөдөл дээр тусгасан Таны  гол зорилгын дагуу тохирох төрлийн виз олгогдоно. Үүнд, Америкт суралцах оюутны F1, бизнес болон аялал жуулчлалын В1, В2, оюутан солилцооны J 1, АНУ-ын иргэний гэр бүл, сүйт хүнд зориулсан К төрлийн виз, димломат ажилтны А, тус улсад ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй Н төрлийн виз г.м.
Эдгээр визний төрлөөс хамаарч, АНУ-д байх хугацаандаа хууль ёсоор ажиллах, сурах, оршин суух, гэр бүл ойр дотныхоо хүмүүстэй хамт амьдрах, тэднийг урих, эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээ авах, үр хүүхдээ сургуульд сургах, аялах, бизнес эрхлэх боломжууд нээгдэж, зарим зүйлсүүд нь хаагдмал байна. Иймээс АНУ-д ирсэн хойноо визний төрлөө өөрчлөх, анх олгогдсон визний хугацаагаа сунгахаар олонх Монголчууд цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулдаг.
Эцэст нь хэлэхэд, Таны ирээдүйгээ төсөөлсөн чин хүсэл тань АНУ-ыг зорихоор анх шийдсэн  визний мэдүүлэг дээрх зорилготой хэр нийцэж байна, Америкт ирсэн хойноо ямар боломжуудыг эдлэхээр хүсэж байгаатай тань тохирч байгаа эсэхийг эргэцүүлэн анхнаасаа зөв шийдвэр гаргаарай. Учир нь Америкт ирээд, хамгийн дотны хүмүүсээс хол, харийн нутагт хууль ёсны дагуу ажиллаж амьдрах эрхгүй, буцах замгүй олон мянган Монголчууд зөв харж инээж, буруу харж уйлж явна. Зарим талаасаа болж байгаа ч зах зээлийн чөлөөт, ардчилсан нийгэм өндөр хөгжсөн энэ улсад нээлттэй байгаа боломж бололцоонуудыг ашиглах талаар өөрийн сонирхсон мэдээллүүдийг үзэж, Танд тохирох визний төрлийг сонгох нь хамгийн зөв зам юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.