04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

АНУ-д цагаачлахад сая сая доллар хэрэгтэй юу?

АНУ-д ажил хийх болон бизнес эрхлэх эрх бүхий визтэй гадаадын иргэд тус улсад цагаачлах асуудлаа хялбар шийдэх боломжтой.
АНУ-д нэвтрэх ямар нэгэн визийг гар дээрээ авсан цагаас Та тус улсад  цагаачлах үйл явцыг эхлүүлж болно.  Гэхдээ энэ чиглэлээр мэргэшсэн цагаачлалын өмгөөлөгчид хандан хамтран ажиллах хэрэгтэй. Зөвхөн мэргэшсэн цагаачлалын өмгөөлөгч л Таны цагаачлах тодорхой замыг зааж өгдөг. Хэрвээ АНУ-д бизнес эрхэлдэг бөгөөд ногоон карттай болохыг хүсвэл, энэ нь  Таны бизнесийн амжилтаас 100% шалтгаална.
 Яагаад ч юм АНУ-д бизнес цагаачлал хийхийн тулд сая сая доллар хэрэгтэй гэсэн төөрөгдөл явсаар байдаг. АНУ-д бизнес цагаачлал хийхийн талд хамгийн доод ханш гэж байдаггүй. Судалгаагаар үзвэл, 24-40 мянган доллар хангалттай аж. Гэхдээ  энэ мөнгөний зарим хэсэг нь Таны өөрийн бизнест хэвээр үлдэх ба тэр мөнгийг өөрийн дураар захиран зарцуулж болно. L-1 визээр компанийн салбарт ажилтан шилжүүлэх замаар цагаачлах:
L-1А /гүйцэтгэх захирлууд болон менежерүүдэд зориулсан/ виз ба L-1В/мэргэжилтнүүдэд зориулсан/ виз авах нь цагаачлах явц амжилттай эхлэж байна гэсэн үг юм. L -1А нь АНУ дахь  гадаадын компанийн охин компани болох Америкийн корпораци руу компанийн удирдах ажилтан, менежерүүд болон мөн түүнчлэн нарийн мэргэжлийн ажилтнуудыг шилжүүлэн томилоход зориулагдсан удаан хугацааны ажлын виз юм.
Энэхүү виз 1-3 жилийн хугацаатайгаар олгогдох ба гэхдээ виз эзэмшигч нь жилийн дараагаас эхлэн АНУ-ын иргэний статустай болохыг горилж болно. Гэр бүлийн гишүүд  /эхнэр/нөхөр, 21 нас хүртэлх гэрлээгүй хүүхдүүд/ нь  L-2 визийг авдаг байна. L-1 визийг олгох асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага 2-3 сарын турш авч үзэх ба дараах нөхцлүүдийг хангасан байхыг шаарддаг.

 

Үүнд:
- хилийн чанадад “гэр бүлийн” компанитай байх ба тэнд виз хүсэгч нь нэгээс доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, компани нь “салбар”-аа нэлээд хэдэн жилийн туршид санхүүжүүлэх чадвартай байх
- АНУ-д салбартай байх. Салбар нь АНУ-ын банкуудад дансаа нээсэн дөнгөж байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж буй компани байж болно.
- виз хүсэгч нь Америк дахь салбартаа удирдах албан тушаалд ажиллах хангалттай боловсрол ажлын туршлагатай байх ёстой.
L-1В  ангиллын виз нь мэргэжилтнүүдэд зориулагдсан виз юм. Өөрөөр хэлвэл та АНУ-д бизнесийнхээ зарим хэсгийг эрхлэхдээ өөрийн чадварлаг мэргэжилтнийг АНУ-руу авчирч болно гэсэн үг. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд таны бизнест жилээс илүү хугацаатайгаар хамтран ажилласан бол та тэдэнд зориулан L-1В визийг бүрдүүлж болно /L-2 визээс ялгаатай нь L-1В виз нь танай гэр бүлийн гишүүдэд ажиллах эрх олгодог ба гэхдээ тэд зөвхөн таны бизнест ажиллах болно/.

0-1 визээр ажлын шугамаар цагаачлах:
Нэгдүгээрт: -шинжлэх ухаан, боловсрол, бизнес, спортын салбарт онцгой авъяас чадвартай гадаадын ажилтнууд
- нэр хүнд бүхий шинжлэх ухаасны чиглэлүүдэд чухал судалгаа хийж буй дипломат эрдэм шинжилгээний ажилтнууд
- компанийн салбар луу, АНУруу ажилд томилогдох компанийн удирдлага болон менежментийн багт  зориулсан виз юм.
Хоёрдугаарт: Онцгой авъяастай хүмүүс буюу
- шинжлэх ухаан, соёл урлаг, бизнесийн салбарын онцгой нэрд гарсан авъяастай гадаадын ажилтнууд
- тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд
- АНУ-д практик нээх зорилготой нэртэй эмч нарт зориулагдсан виз юм.
Гуравдугаарт: - нарийн мэргэшлийн мэргэжилтнүүд
- мэргэжлээрээ эрдмийн зэрэг, дээд боловсролтой болон асар их туршлагатай мэргэжилтнүүдэд зориулсан виз болно.
Дөрөвдүгээрт: Тусгай ажилтнууд буюу
- шашны ажилтнууд
- хилийн чанад дахь АНУ-ын улсын байгууллагуудын хуучин ажилтнуудад зориулагдсан виз юм.

Арилжааны Е1 виз, Хөрөнгө оруулалтын Е2 визээр цагаачлах:
Энэ хөтөлбөрийн дагуу жил бүр 10 000 виз гаргадаг байна. Визийн хөтөлбөрт оролцохын тулд :
• Арилжааны шинэ байгууллага байгуулах
• Бизнесээ өргөжүүлэн шинэчлэх болон арилжааны үр дүнгээ дээшлүүлэх
• Үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ажилчдын тоог нэмэгдүүлэх гэсэн нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай байдаг.
Үүний зэрэгцээ доод тал нь 1 000 000 ам доллар эсвэл 500 000 ам.доллараас багагүй хөрөнгө оруулалтыг ажилгүйдлийн түвшин нь тухайн улсын нийт үндэсний түвшнээс 1.5 дахин хэтэрч буй АНУ-ын бүс нутгуудад хийх шаардлагатай.

Хэрвээ та шинээр үйлдвэр байгуулж байгаа бол тухайн үйлдвэр нь АНУ-ын эдийн засагт ашигтай байх ёстой ба 10-аас доошгүй байнгын ажлын байр гаргах, ашигтай үйл ажиллагаа, мэргэжлийн хөрөнгө оруулалтыг хийх, тухайн бизнесийн орлоготой байх байдлыг хангах ёстой.
6-н жилийн хугацаатайгаар олгогддог, цагаачлалын бус ажлын  Н1-В виз үргэлж нөөц хувилбар хэвээр байдаг. Гэхдээ үүний тулд тухай компанийн эрхэлж буй бизнесийн салбарт тэнцэх өндөр мэргэшсэн мэргэжилтэн  байх ёстой. 2003 онд сүүлийн 5 жилд анх удаагаа энэхүү визийн лимит дуусаагүй байна. Энэ төрлийн визийг жилд дунджаар 65000 виз хүсэгчид олгодог. Хэрвээ тухайн байгууллага, компани өөрийн мэргэжилтнийг ивээн тэтгэх, ажиллуулах, үлдээх сонирхлоо илэрхийлбэл ногоон карт авах боломж нээгдлээ л гэсэн үг.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.